Өмнөд Солонгосын алдарт болзооны шоу болох “Single’s Inferno” нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирал хэдхэн долоо хоногийн өмнө дууссан билээ. Энэ удаад нэвтрүүлэг дөрвөн хостойгоор өндөрлөсөн юм. Нэвтрүүлгээс төрсөн хосуудын ихэнх нь бодит амьдрал дээр найзуудын харилцаатай болдог хэдий ч цөөхөн хосууд жинхэнээсээ болздог аж. Гэтэл дөрөвдүгээр улирлаас төрсөн хосууд болох И Ши Ан, Юк Жүн Со нарыг одоо ч болзож байж магадгүй гэх таамаг цахим орчин тархаад байна.
“Single’s Inferno” нэвтрүүлгийн продюсер Ким Жэ Вон нэгэн ярилцлагад оролцох үеэрээ тэдний харилцааны тухай хэлж байжээ.
Тэрээр “Энэ болзооны нэвтрүүлэг бол хайраа олоход туслах ёстой. Гэвч зарим хүмүүс үүнийг өөр зорилгоор ашиглахыг хүсдэг. Учир нь ийм шоунд оролцсоноор маш их алдартай болдог. Харин Жүн Со, Ши Ан хоёр үнэхээр чин сэтгэлээсээ хандсан. Камер байгаа гэдгийг мартсан мэт, тэд жинхэнэ мэдрэмжээ харуулж, харилцаанд нь хиймэл зүйл огт байгаагүй. Тэд илүү чин сэтгэлээсээ, үнэнч хандсан учраас бусад оролцогчдоос илүү танигдаж, хосууд болж гарсан байх” гэжээ.
Нэвтрүүлгийн бүх анги цацагдаж дууссаны дараа оролцогчид инстаграм хуудсандаа шоунд оролцож байх үеийн зургуудаа оруулсан. Гэтэл Юк Жүн Со өөрийн цахим хуудсандаа оруулсан эхний зураг нь И Ши Ан-тай тэврэлдэж буй зураг байсан бөгөөд “Бусдын адил би өдөр бүр чин сэтгэлээсээ амьдарсан. Би дахин хэчнээн удаа чин сэтгэлээ харуулах боломж гарахыг мэдэхгүй ч, бид хамтдаа инээж, уйлж чадсандаа баяртай байна. Баярлалаа” гэсэн тайлбартай хийсэн нь тэднийг одоо хүртэл болзож байна хэмээн таамаглахад хүргэжээ. Нэвтрүүлгийн үеэр Ши Ан “Эндээс гараад Жүн Со ахтай болзож үзмээр байна” хэмээн хэлсэн нь болзож байх магадлалыг илүү нэмэгдүүлж байгаа юм.
Мөн хэд хэдэн хүмүүс тэднийг гадуур хамт явж байхыг харсан байна. Үзэгчдийн сэтгэгдлээс дурдвал:
Нэгэн үзэгч “Би тэднийг Ханнам донг дахь Тайланд ресторанд хамт явж байхыг харсан. 100 хувь баттай. Тэд одоог хүртэл хамт байсаар байна” гэжээ.
Харин өөр нэг нь “Энэ талаар сэтгэгдэл үлдээх эсэхээ эргэлзэж байлаа. Би 2024 оны 12-р сарын сүүлчээр Жүн Согийн уран зургийн үзэсгэлэнд очсон. Тэнд нэг эмэгтэй цэцэг барьчихсан зогсож байсан. Тэр үед Жүн Сог хөөрхөн найз охинтой юм байна гэж бодсон. Гэтэл нэгдүгээр сард “Single’s Inferno” цацагдсаны дараа л би тэр эмэгтэйг Ши Ан байсныг мэдсэн” гэсэн юм.
Одоогоор тэд албан ёсоор болзож байгаа гэдгээ илэрхийлээгүй байна. Тэд үнэхээр болзож байгаа болов уу? Тун удахгүй тодорхой болох биз ээ.
Эх сурвалж: Marie Claire, Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!