Сүүлийн жилүүдэд өргөн тархсан даруухан загварын хэв маягаас татгалзаж, өөрийн хүссэнээр хувцаслах нь илүү тренд болж байна. Энэ жилийн тренд загварууд нь ерөнхийдөө та өөрөө чөлөөтэйгөөр загвараа бүрдүүлэх юм. Түүнийг даган энгийн хувцсыг ч хүртэл илүү загварлагаар харагдуулж болох тренд загварууд олон том загварын шоунд танилцуулагджээ. Түүн дундаас энэ жилийн хавар намрын тренд болж буй эхний 8 загварын өнгө төрхүүдтэй танилцацгаая.
Boho загвар
Boho хэв маяг эргэн ирснээс хойш нэг жил өнгөрч байгаа ч энэ хаврын загварын тайзнууд 70-аад оны өнгө төрхийг шингээсэн загваруудыг өмнөхөөсөө илүү онцолж байна. “Chloé, Valentino, Fendi, Armani” зэрэг брэндүүдийн цуглуулгад гар хийцийн нарийн чимэглэл , шигтгээ, хатгамлууд зонхилж байсан нь энэ жилийн тренд болох хандлагатай байна. Магадгүй цацаг, шигтгээнд дуртай хүмүүст тохирсон жил байх нь.
Цайвар ягаан өнгө
Эмэгтэйлэг байдал болон гоо сайхныг илэрхийлж хавар, зуны цуглуулгууд цайвар ягаан өнгийн загварууд зонхилж байна. “Tory Burch, Tibi, Simone Rocha” зэрэг брэндүүдийн коллекцид энэ төрлийн ягаан өнгө давамгайлсан билээ. Ялангуяа торгон материалтай ягаан даашинз эсвэл пиджак зэрэг нь энэ хавар илүү харагдана.
Спорт хувцасны зохицол
Энэ загвар нь спортын хувцаснуудаа зөвхөн бэлтгэл, дасгал хийхдээ өмсөхөөс гадна энгийн өдрүүддээ ч илүү загварлагаар хувцаслаж болох загвар юм. Дээрх зурагнаас харахад бүх хувцас спортын хэрнээ энгийн өдрүүдэд өмсөхөд тохирсон загварлаг харагдаж байна.
Далайн эргийн загвар (Coastal Cool)
Coastal cool нь далайн эргийн орчмоос санаа авсан цагаан өнгө давамгайлсан, дэгжин загвар юм. Энэ загвар нь “Miu Miu, Sacai, Proenza Schouler” зэрэг брэндүүдийн тайзанд их харагдсан. 2025 оны ирэх саруудад энэхүү загвар хаа сайгүй түгээмэл харагдах хандлагатай байна.
Дэгжин хатагтай нар
Магадгүй энэ загвар трендээс ойрын хэдэн жилдээ гарахгүй байх. Гэхдээ “Gucci, Louis Vuitton” зэрэг брэндүүд нийгмийн дээд давхаргын эмэгтэйчүүдээс санаа авч загварлаг даашинз эсвэл алтан шаргал өнгийн товчтой кардиган зэрэгт анхаарлаа хандуулав.
Slim-cut өмд
Slim-cut өмд нь бариу жинсэн өмдтэй төстэй ч арай өмсөхөд чөлөөтэй байдаг. “Prada, McQueen, Sportmax, Mugler, Aaron Esh” зэрэг брэндүүдийн цуглуулгууд дээр slim-cut өмдийг голдуу танилцуулж байсан. Энэ загварыг цагаан цамц, кардиган, хар гуталтай хослуулж өмсөхөд тохиромжтой.
Ногоон өнгө
2010-аад оны эхэн үеийн том цүнх, богино савхин хүрэм зэрэг загварууд эргэн ирж байгаа энэ үед тухайн үеийн томоохон өнгө болох бүдэг ногоон өнгө мөн адил эргэн ирж байна. 2025 онд энэ өнгө илүү шинэлэг мэдрэмж төрүүлж байгааг Prada, Simone Rocha брэндүүд онцлов.
Жижиг гоёл чимэглэл
Өнгөрсөн жил цүнхний гоёлын чимэглэлүүд ихээхэн тренд болсон. Coach брэнд хаврын цүнхнүүдээ чамин гоёл чимэглэлүүдээр чимэглэсэн бол Chopova Lowena брэнд үсний тууз, пүүзнүүдээ олон гоёл чимэглэлээр чимэглэжээ. Том үсний тууз, пүүзний гоёл, олон давхарласан зүүлт, түлхүүрийн оосор гэх мэт нь энэ жил илүү тренд болж байна.
Эх сурвалж: glamour
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!