"423" А.Билгүүний баг DreamLeague тэмцээнээ дуусгаж 17,500$ шагнал авлаа


А.Эрхэмбаяр | YOLO.MN
УРЖИГДАР

"Moodeng Warriors" баг "DreamLeague Season 25" тэмцээнд 11-12-р байр эзэллээ.

Монголоос Dota2-ын олон улсын тавцанд тоглож буй цөөн тоглогчдын нэг Алтангинжийн "423" Билгүүн $1,000,000 шагналын сантай "DreamLeague Season 25" тэмцээнд оролцсон.

Түүний Pos1 байрлалд тоглож буй "Moodeng Warriors" баг тэмцээний "А" хэсэгт 2 хожиж 5 хожигдсон амжилтаар хэсгийн 6-р байр эзэллээ.

Найман багтай хэсгээс дөрөв нь дараагийн шатанд шалгарсан тул Moodeng Warriors баг ийнхүү тэмцээнээ 11-12-р байраар дуусгаж 17,500 ам.долларын шагналыг авав.

А хэсгээс "Tundra Esports", "BetBoom Team", "Team Falcons", "HEROIC" багууд дараагийн шатанд шалгарсан бол Оросын "9Pandas", Хятадын "Xtreme Gaming" багууд нэг ч хожиж чадалгүй тэмцээнээ дуусгалаа.

Moodeng Warriors багийг Өмнөд Солонгосын Ли "SunBhie" Жеон Жэ дасгалжуулж байгаа бөгөөд багийн ахлагчаар Pos4 байрлалд Тайландын Ануча "Jabz" Жиравонг тоглож байна.

Харин Малайзын Чан "Oli" Чон Киен Pos5 байрлалд А.Билгүүнтэй хамт хоршин тоглосон юм. Тэдний оролцох дараагийн том тэмцээн "PGL Wallachia Season 3" байх юм.

#Dota2