2024 онд анх зохион байгуулсан 60 сая ам.долларын шагналын сантай "Esports World Cup" наадмын 2025 оны тэмцээнд шатрын төрөл нэмэгдээд байгаа юм.
Электрон спорт /eSports/ дэлхий дахинд эрчээ авч тоглогч, үзэгч болон зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэхтэй зэрэгцэн онлайн шатрын хамгийн том платформ болох Chess.com нэгдээд байгаа билээ.
Тодруулбал 2024 онд анх зохион байгуулсан 60 сая ам.долларын шагналын сантай "Esports World Cup" наадмын 2025 оны тэмцээнд шатрын төрөл нэмэгдээд байгаа юм.
Улмаар дэлхийн хамгийн том eSports-ын багууд шатрын мэргэжлийн тоглогчдыг багтаа нэгтгэн гэрээ байгуулж эхэллээ.
Дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, их мастер Магнус Карлсен, Фабиано Каруана, Хикарү Накамүра, Ян Непомниахчи тэргүүтэй 12 шатарчин одоогоор sSport-ын багуудтай гэрээ байгуулаад байна.
Албан ёсоор шинэ багаа зарласан тоглогчид:
Одоогоор 150 мянган ам.долларын шагналын сантай "Champions Chess Tour Chessable Masters 2025" тэмцээн онлайнаар болж байна. Уг тэмцээнд дээрх тоглогчдын долоо нь оролцож байгаа бөгөөд хагас шигшээд Магнус Карлсен, Аржун Эригайси, Хикарү Накамүра, Алиреза Фиружа нар шалгараад байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!