2025 оны 2-р сарын 13-нд Netflix-ээс:
“Single’s Inferno шоу нь дөрвөн улирал дараалан амжилт үзүүлсэн. Иймд бид улирлын 5-ыг бүтээх шийдвэр гаргасан” гэж мэдэгджээ.
“Single’s Inferno” бол ганц бие хүмүүс “Инферно” хэмээх алслагдсан арал дээр хамтдаа амьдарч байхдаа хайрыг эрэлхийлдэг болзооны реалити шоу юм. "Инферно"-г орхиж, тансаг зочид буудлын тансаг өрөөнд очих ганц арга бол оролцогчид амжилттай хос болох шаардлагатай.
2021 онд анхлан нээлтээ хийснээс хойш, бүх шоу нь хүмүүсийг татаж чадсан. Хамгийн илэн далангүй оролцогчдыг харуулсан 4-р улирал улам бүр олны талархлыг хүлээсэн.
Продюсер Kim Jae Won, Kim Jung Hyun, Park Soo Ji нар "Та бүхний дэмжлэг хайрын ачаар бид 5-р улирал руугаа орлоо. Бид үзэгчдийнхээ үгийг сонсож байгаа бөгөөд илүү сайн улиралтай эргэн ирэх болно." гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!