HBO сувгаас Euphoria цувралын 3-р улирлын анхны зургийг хуваалцлаа. Тус зурагт жүжигчин Zendaya нь Rue-гийн дүрдээ эргэн ирсэн харагдана.
Олон удаа хойшлогдсон 3-р улирлын зураг авалт саяхан эхэлжээ. Ингэснээр 2-р улирлын нээлтээс хойш 3 жилийн дараа ийнхүү цуврал үргэлжилж байна. Гол дүрийн жүжигчдийн ихэнх нь эргэн ирж байгаа ч Kat-ын дүрд тоглосон Barbie Ferreiri дахин тоглохгүй гэдгээ аль хэдийн мэдэгдсэн байна.
Өдийг хүртэл хойшлогдож байсан шалтгаан нь уг цувралын зохиолч Sam Levinson 2024 онд 3-р улирлын санаагаа гаргаж дууссан хэдий ч өмнөх 2 улирлын уур амьсгалтай төдийлөн сайн зохицохгүй хэмээн зохиол дээрээ илүү сайн ажилласан байна. Мөн Fezco-гийн дүрээр алдаршсан Angus Cloud 2023 онд таалал төгссөнтэй холбоотой байсан байж магадгүй юм.
HBO сувгийн захирал Casey Bloys хэлэхдээ “Энэхүү цуврал олон оддыг төрүүлж гаргасан. Одоогоор киноны маань жүжигчид өөр олон төсөл, ажлууд дээр ажиллаж байгаа. Гэхдээ бид энэ улирлын зураг авалтаа хийж байгаа. Ямар нэгэн өөрчлөлт гараагүй ба 3-р цуврал маань 8 ангитай байх болно.” гэжээ.
Euphoria цуврал HBO-ийн хувьд томоохон байр суурь эзэлж чадсан цуврал билээ. Тус цуврал нийт 25 Эммигийн шагналд нэр дэвшиж, 9 удаа ялалт байгуулсан байна.
Эдгээрийн дунд жүжигчин Zendaya 2 удаа шилдэг эмэгтэй жүжигчний шагнал, Колман Домингогийн нэрэмжит шилдэг жүжигчний шагнал хүртсэн юм.
Эх сурвалж: variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!