Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
2025-02-12

Энэ жилийн захидал бичлэгийн уралдааны сэдэв нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын  “Далай, тэнгис, тэдгээрийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах” 14 дэх зорилтод чиглэж байгаагаараа онцлог юм.

Сэдвийн хүрээнд хамгийн сайн захидал бичсэн 15 сурагч, мөн уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 багшийг тус тус шалгаруулна.

Сэдэв:

“Өөрийгөө далай гэж төсөөлбөл яагаад чамайг хайрлан хамгаалах хэрэгтэй талаар бичээрэй”

Хамрах хүрээ:

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулиудын 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.

Хугацаа:

Захидлыг 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт доорх  хаягаар хүлээн авна. 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

Шагнал, урамшуулал :

  • Нэгдүгээр байр:        1 сурагч.  Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
  • Хоёрдугаар байр:     2 сурагч.  Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
  • Гуравдугаар байр:   3 сурагч.  Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
  • Дөрөвдүгээр байр:  4 сурагч. Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
  • Тавдугаар байр:       5 сурагч. Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#захидал #захидлын уралдаан