“Анхны бүтээл 11” ковер дууны уралдаан


YOLO.mn | YOLO.MN
2025-02-11

СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийг үүсгэн байгуулагч, анхны захирал, кино телевизийн найруулагч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 11” медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын оюутны наадмын хүрээнд наадмыг олон нийтэд сурталчилан таниулах зорилготойгоор “Б.Бадрууганы дуулсан дууг хэн сайн коверлож дуулах вэ” уралдаан зарлаж байна. 

ХАМРАХ ХҮРЭЭ:
Уралдаан нь бүх нийтэд нээлттэй бөгөөд оролцогчид дараах дуунаас сонгон дуулна. Үүнд:
1. Сэрүүн цэцэгс
2. Хослон дуулъя
3. Дэлхий ээж
4. Хайрын хорвоо
5. Хонин цагаан үүл
6. Я спросил у ясени
7. Хүн төрөлхтөнд өргөх дуу
8. Уяхан хорвоо хань
9. Хүлээсэн хавар
10. Улаанбаатарын агаар
11. Хайрын дурсамж
12. “Гэрлэж амжаагүй явна” киноны дуу
13. Улаанбаатарын үдэш

БҮТЭЭЛД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Б.Бадрууганы дуунуудаас заавал сонгон дуулсан байх
  • Бүтээлийг цахим орчинд #Анхны_бүтээл хаштагтай байршуулсан байх

ШАЛГАРУУЛАЛТ, ШАГНАЛ:
Шилдэг  бүтээлийг “Анхны бүтээл 11” наадмын тусгай комисс 2 үе шаттай шалгаруулна.

Нэгдүгээр шат: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн олон ЛАЙК, ШЕЙР авсан 10 бүтээлийг сонгон шалгаруулна. Хэрэв Хэрэв ЕБС-ийн сурагч бол СУИС-ийн 

  • Кино, телевиз, медиа урлагийн сургууль
  • Хөгжмийн урлагийн сургуульд хүссэн мэргэжлээрээ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТГҮЙ ЭЛСЭХ ЭРХ олгоно.

Хоёрдугаар шат: Шилдэг 3 бүтээлийг шалгаруулж

  • I байр 700 000 төгрөг
  • II байр 500 000 төгрөг
  • III байр 300 000 төгрөгөөр урамшуулна.

БҮРТГЭЛ:

2025 оны 3 дугаар сарын 1 хүртэл msuac.sbma@gmail.com цахим хаягаар бүртгүүлнэ;
Бүртгүүлэхэд дараах материалуудыг хавсаргана

  • Оролцогчийн товч танилцуулга, цахим хаяг, утас
  • Цээж зураг 1%

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ:
2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 10–ны өдрийн 18.00 цаг хүртэл цахимаар шүүж сонгон шалгаруулна. 

“Анхны бүтээл 11” наадамд ирүүлсэн аливаа бүтээл наадмын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#ковер дууны уралдаан