Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын 20-23-д болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатыг угтаж шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа.
2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсгийн шатны сүүлийн тоглолтууд энэ сарын 20, 23-д болно.
Монголын шигшээ багийн хувьд 20-д Гуамын шигшээ багтай талбайд нь 23-д Японы шигшээ багтай өөрийнхөө талбайд тус тус тоглох хуваарьтай.
Хуваарь:
Өргөтгөсөн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од тэргүүтэй гадаадын лигт тоглодог таван тоглогчийг дуудсан бол дотоодын лигийн Хасын Хүлэгүүд багаас хамгийн олон буюу 6 тоглогчийг багтаажээ.
Шигшээ баг урьдчилсан шатны С хэсэгт одоогоор дөрөв тоглохдоо нэг ч хожоогүй байгаа юм.
Тоглолтуудын үр дүн:
Тус хэсгийг Японы шигшээ баг дөрвөн хожилтой тэргүүлж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!