ESL-ээс жил бүр зохиодог CS2 (Counter Strike 2)-ын томоохон тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" Польшийн Катовице хотод болж, өнгөрсөн шөнө өндөрлөлөө.
$1,000,000 шагналын сантай тэмцээний финалд Францын "Team Vitality" баг Оросын "Team Spirit" багийг 3-0 (Dust II 13-6, Nuke 13-5, Mirage 13-11) харьцаагаар хожиж аваргын цомыг өргөв.
2024 оны IEM Katowice-д түрүүлж байсан, өнгөрсөн жилийн мажорын аварга Team Spirit эсрэг багаасаа нэг ч map авч чадаагүй нь таамаглаагүй үйл явдал байв.
Хоёр баг хамгийн сүүлд "BLAST Premier World Final 2024" тэмцээний хүрээнд таарахад оросууд 2-0 харьцаагаар хожиж байв.
Хоёрдугаар байр эзэлсэн Леонид "chopper" Вишняаков ахлагчтай Spirit 180,000 ам.долларын (621 сая төгрөг) шагналтай гэртээ харилаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!