Ахлах ангийн сурагчид орлого олох боломжтой ажил


Т.Онон | YOLO.MN
2025-02-07

Чи бага насны хүүхдүүдтэй ажиллаж, тэдний мөрөөдөлд хувь нэмрээ оруулахыг хүсдэг үү?

Тэгвэл та СХД-ийн 30, 31, 43-р хороо ЧД-ийн 12, 17, 18-р хороонд хотлын уншигчаар ажиллаад нэмэлт орлоготой болоорой.

Хотлын уншигч гэж хэн бэ?
Хотлын уншигч нь "Үлгэрийн цаг"-аар дамжуулан 0-5 насны хүүхдүүдийн танин мэдэхүйг нь тэлж, номтой нөхөрлүүлэх үүрэгтэй хүн юм.

Хэн хотлын уншигч болох боломжтой вэ?
Бүх насны хүмүүс, ялангуяа:

  • Ахлах ангийн сурагч
  • Тэтгэвэрт гарсан эмээ, өвөө
  • СХД-ийн 30, 31, 43-р хороо ЧД-ийн 12, 17, 18-р хороонд эсхүл ойр амьдардаг байх;

Сонгон шалгаруулалт:

  • Нас, насны ангилалд нийт 12 уншигч шалгаруулна.
  • Өргөдөл, ярилцлагын 2 шаттай.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2025 оны 2-р сарын 16-ны 23:59 минут.

Шалгарсан тохиолдолд:
Гэр өргөөгөөс зохион байгуулагдах нэгдсэн сургалтад хамрагдана. Нэг уншигч долоо хоногт 1-2 удаа үлгэрийн цаг зохион байгуулах бөгөөд төслийн туслах ажилтантай хуваарь, байршлаа тохирно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#ажил