МСБХ-ны “Celebrity Game” маргааш эхэлнэ


Т.Онон | YOLO.MN
2025-02-06

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын эхний өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

Бүх Оддын тоглолтын хүрээнд:

  • 3 онооны шидэлт
  • Цагираган дээрээс довтлох тэмцээн
  • Холимог оддын тоглолт
  • Залуучуудын тоглолт
  • Эмэгтэй бүх оддын тоглолт
  • Эрэгтэй бүх оддын тоглолт мөн домгуудын тулаан зэрэг сонирхолтой тэмцээнүүд зохион байгуулагдана.

Эдгээр тэмцээнд оролцож буй бүх одод “Team Tsogtoo & Ariuka” болон “Team Nandia & Azaa” гэсэн хоёр багт хуваагдан өрсөлдөх юм.

Тэмцээн бүрийн ялагч баг оноо цуглуулж, нийт онооны нийлбэрээр тэргүүлсэн баг 30 сая төгрөгийн шагналыг “MBA Cares төслөөр” дамжуулан сагсан бөмбөгийн хөгжилд хандивлах болно.

#Бүх Оддын Тоглолт #Celebrity Game