Засгийн газар өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулах эсэхийг "орон нутгийн мэдэлд шилжүүлэв" гэсэн шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Монголын хүүхдийн эрхийн форум болон дэмжигч байгууллагууд шаардлага гаргалаа. Уг шаардлагад:
Монгол Улсын Засгийн газар 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын нэгний өдрөөс 5 дугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын нэгний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг, нийслэл, дүүргийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монголын хүүхдийн эрхийн форум болон дэмжигч байгууллагууд шаардлага гаргаж байна.
Монгол Улсын Засгийн Газар нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж; хүүхдэд онцгой халамж тавих шаардлага байгаа тухай Хүүхдийн эрхийн тухай 1924 оны Женевын тунхаглал, Ерөнхий Ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батласан Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрсөн юм.
Харамсалтай нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх зарим үүрэг, амлалтаа биелүүлэхээс татгалзаж буйг эсэргүүцэн 2021 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн V дүгнэлт, зөвлөмжийн 12, 13 (b), 41(a,c) дүгээр зүйлийг хэрэгжүүлэх яаралтай арга хэмжээ авч, гарасан шийдвэрээ эргэж харахыг шаардаж байна.
Хэрэв гаргасан шийдвэрээ цуцалж, ХЭК-ыг зөрчсөн үйлдлээ эс зогсоох бөгөөс НҮБын ХЭХорооноос гаргасан нэмэлт протоколь Мэдээлэл хүргүүлэх журамд нэгдэн орсны хувьд уралдаанч хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар Хүний Эрхийн Хороонд гомдол гаргах болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх