Хоёрдугаар сарын хүйтэн жавартай өдрүүд айсуй. Гэхдээ сэтгэл хөдөлгөм, сонирхолтой цувралуудын тусламжтайгаар эдгээр хүйтэн өдрүүдийг дулаан мэдрэмжээр давж болно.
Хоёрдугаар сард нийтдээ 9 кино нээлтээ хийхээр төлөвлөжээ. Нэмж дурдахад энэ сард Жисүү “Newtopia” киногоороо эргэн ирж байна.
“KICK KICK KICK KICK”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 5
Жүжигчид: Ji Jin Hee, Lee Kyu Hyung
Жи Жин Хэ нэгэн цагт алдартай жүжигчин, энтертайнмент салбарын од байсан. Харин Жо Ён Сик өмнө нь нэр хүндтэй продюсер байсан ч нэгэн дуулианаас болж карьер нь уналтад орсон нэгэн. Тэд сайн харилцаатай биш ч шаардлагатай тохиолдлоор хамтран “KickKickKickKick” нэртэй продакшны компанийг байгуулна.
“THE SCANDAL OF CHUNHWA”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 6
Жүжигчид: Go A Ra, Chang Ryul
Хва Ри бол Донбанггук улсын хааны хамгийн төлөвшсөн гүнж. Тэрээр гэрлэх насанд хүрмэгцээ өөрийн ирээдүйн нөхрөө сонгохоор шийдэж ордноос гарна. Нөгөө талд Чой Хван гэх залуу байх ба гүнжийн гэрлэх боломжтой залуусын жагсаалтыг тэргүүлж буй чинээлэг нэгэн. Гэвч тэр хэнд хэлж болохгүй нэг нууцтай.
“NEWTOPIA”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 7
Жүжигчид: Park Jung Min, Jisoo
Ли Жэ Юн бол цэргийн албанд үеийнхнээсээ хожуу элссэн нэгэн. Харин түүний найз охин үзэсгэлэнт төрхөөрөө алдартай бөгөөд инженерийн тэнхимийн “Гүнж” хэмээн нэрлэгддэг. Одоо мэргэжлээрээ том компанид шинэхэн ажилтнаар ажиллана. Гэтэл нэгэн өдөр үл мэдэгдэх вирус гэнэт тархаж, халдвар авсан хүмүүс зомби болон хувирна. Аймшигт аюул нүүрлэсэн Сөүл хотын гудамжинд хосууд нэг нэгэн рүүгээ тэмүүлж, зомби нараас зугтааж буйгаар үйл явдал өрнөнө.
“FRIENDLY RIVALRY”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 10
Жүжигчид: Lee Hye Ri, Chung Su Bin
Ву Сыль Ки хөдөө орон нутагт байрлах өнчин хүүхдийн асрамжийн газарт өссөн. Тэрээр Сөүл хот руу нүүж, Солонгосын дээд 1 хувийн шилдэг сурагчдын сурдаг Чэхва ахлах сургуульд элсэнэ. Гэвч тэрээр бусад сурагчтай төдийлөн сайн харилцаатай байж чаддаггүй. Гэтэл сургуулийн хамгийн үзэсгэлэнт, чинээлэг сурагч Ю Жэ И түүнтэй ойртон нөхөрлөхийг хүснэ. Тэдний нөхөрлөл улам дотносож, бүр цаашлаад аюултай донтолт үүссэнээр асуудал тулгарна.
“MELO MOVIE”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 14
Жүжигчид: Choi Woo Shik, Park Bo Young
Го Гём бол өмнө нь киноны туслах дүрд тоглодог байсан ч хожим кино шүүмжлэгч болжээ. Тэрээр кино урлагийг туйлын их хайрладаг тул дэлхийн бүх кино үзэхийг мөрөөддөг нэгэн. Гэвч нэгэн өдөр Ким Му Би түүний амьдралд орж ирснээр үйл явдал өрнөнө. Го Гём түүнийг ихэд сонирхож, нэр нь хүртэл сонирхолтой санагддаг. Учир нь Му Би гэдэг нэр нь “Movie” буюу кино гэсэн үгтэй төстэй сонсогддог.
“BURIED HEARTS”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 14
Жүжигчид: Park Hyung Sik, Heo Joon Ho
Со Дун Жү бол Дэсан группийн захирлын нарийн бичгийн албаны тэргүүтнээр ажилладаг. Тэрээр уг компанийн эрх ашгийн төлөө амь, амьдралаа зориулдаг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ Дэсан группийг бүхэлд нь гартаа оруулах туйлын хүсэлтэй.
“THE WITCH”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 15
Жүжигчид: Park Jing Young, Roh Jeong Eui
Дата мэдээллийн салбартаа хамгийн шилдэг хэмээн тодорхойлогддог энэхүү залуу бол Донг Жин. Тэрээр Ми Жён хэмээх их сургуулийн ангийн охиндоо дурласан хэдий ч Ми Жён түүнийг огтхон ч тоодоггүй бөгөөд залуус түүнийг шулам хэмээн нэрлэнэ. Ми Жён бага байхын л өөртэй нь учирсан хөвгүүд ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртээд байдаг тул өөрийнхөө хувь тавиланг хараалтай гэж үздэг. Ингээд тэд сургуулиа төгсөөд 10 жилийн дараа дахин уулзана.
“MY DEAREST NEMESIS”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 17
Жүжигчид: Moon Ga Young, Choi Hyun Wook
“Ёнсүн” худалдааны төв салбартаа хамгийн шилдэг хэмээн үнэлэгддэг. Уг төвийн төлөвлөлтийн багийн ахлагчаар ажилладаг энэ эмэгтэйг Бэ Сү Жин гэнэ. Тэрээр тууштай, хөдөлмөрч нэгэн бөгөөд ажилдаа өндөр амжилттай. Хэрэв ямар нэгэн зүйл түүнд таагүй байвал өөрийгөө дарахгүй, байгууллагынхаа хэнтэй ч нүүр тулан маргаж чадах шийдэмгий нэгэн. Бэ Сү Жин 16 жилийн дараа санаандгүй байдлаар Бан Жу Ён гэх багын найзтайгаа уулзана. Бан Жу Ёны хувьд Сү Жин анхны хайр нь бөгөөд тэд бага насандаа онлайн тоглоомын үед танилцаж байжээ.
“UNDERCOVER HIGH SCHOOL”
Нээлтийн тов: Хоёрдугаар сарын 21
Жүжигчид: Seo Kang Joon, Jin Ki Joo
Жун Хэ Сон бол Үндэсний Тагнуулын албаны шилдэг талбарт ажилладаг тагнуулчин. Түүнд хаан Гочонгийн алдагдсан алтан хайрцгуудыг олох даалгавар ирснээр тэрээр хувийн мэдээллээ нууцлан Бёнмун ахлах сургуульд сурагч болж хувирч орно. Жун Хэ Со сургуульд О Су А багштай уулзаж, түүнд анхны гэр бүлийн багш болж болж ажилласнаар үйл явдал өрнөнө. О Су А солонгосын түүхийн багш бөгөөд Жун Хэ Со-той учирснаар анхны хайрын түүх нь сэдэрнэ.
Эх сурвалж: MyNews, AsianWiki
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!