Цахим орчноор тархаад буй уг мэдээнд олон хүн эргэлзэж байлаа. Гэтэл үнэхээр Luka Doncic нь Lakers багийн тоглогч, харин Anthony Davis Mavericks багийн тоглогч болох гэрээ хийгджээ. Тэгвэл энэ солилцоо 2 талд хэр ашигтай болон ашиггүй талаар авч үзэцгээе.
Энэ солилцоо Lakers, Mavericks багуудын цаашдын ирээдүйд хэрэгтэй алхам болсон уу?, ашиггүй солилцоо юу? гэх талаар олон эргэлзээ байна. Mavericks баг Luka-г ид оргил үед нь явуулсан нь үнэхээр санаанд багтамгүй хэрэг. Тэд түүний бэлтгэл, хамгаалалт, эсвэл хэт өндөр шаардлага тавьдаг занг нь таашаагаагүй юу? гэх мэт олон асуулт байна.
Нөгөө талаас Lakers баг AD-г өгсөн нь сонирхолтой. Тэрээр Lebron James-тэй сайн хоршиж олон тоглолтын шийдлийн нэг хэсэг байсан. Гэхдээ Lakers түүний гэмтлээс залхсан уу, эсвэл залуу одтой болох ховор боломжийг ашиглахыг хүссэн үү?
Яагаад энэ солилцоо хоёр багт хоёуланд нь ашигтай вэ?
Mavericks баг хамгийн шилдэг хоёр талын байрлалд тоглодог тоглогчдын нэгийг багтаа нэгтгэлээ. Anthony Davis довтолгооноос гадна самбар доорх хамгаалалтын өндөр ур чадвараараа бусдаас дээгүүрт үнэлэгддэг. Тэрээр оноо авахгүй байсан ч багаа ялалтад хүргэх нөлөөтэй. Одоо Kyrie Irving Luka-гийн байрлалд тоглох магадлалтай. Ингэснээр Mavericks-ийн гарааны 5 тоглогчид NBA-ын шилдэгүүдийг багтаасан баг болж байна. Mavericks энэ улиралд баруун бүсийн тэргүүлэгч OKC-г гурван удаа ялсан. Одоо харин Anthony Davis нэмэгдлээ.
Lakers багийн хувьд Luka бол зөвхөн оноо авах тоглогч биш. Тэр багийн тоглолтыг сайжруулж, хамтран тоглогчдоо илүү сайн болгоход нөлөө үзүүлэх тоглогч. Мөн багийн шидэлтийн чадварыг сайжруулна. Lakers-ийн хөгжөөн дэмжигчид түүнийг халуун дотноор угтаж авах нь ойлгомжтой. Учир нь одоо биш ч ирээдүйг харвал насны хувьд залуу Luka-г багтаа нэгтгэх нь багийн ирээдүйд сайн гэж үзэж байна.
Яагаад Dallas Luka-г наймаанд гаргахдаа бусад 28 багт энэ талаар мэдээлээгүй вэ? Яагаад дуудлага худалдаа зарлаж, хамгийн сайн санал авахыг хичээгээгүй юм бэ? Үүнээс гадна Luka нь AD-ээс зургаан насаар дүү. Мөн Anthony Davis олон гэмтлийн түүхтэй. Mavericks аль хэдийн өндөр тоглогчдын илүүдэлтэй байсан. Одоо бүр олон өндөр тоглогчтой болчихлоо. Энэ нь багийн бүтцэд асуудал үүсгэж мэднэ.
Lakers багийн хувьд солилцооны өмнө ч хамгаалалт сул байсан. Харин одоо багийн хамгийн найдвартай хамгаалагчгүй үлдлээ. Luka-ийн хувьд хамгаалалт хамгийн сул тал нь. Бас Lebron Anthony гэсэн хоршил байхгүй боллоо. Мөн Lakers багт одоо хоёр өндөр тоглогч хэрэгтэй болж байна.
Lakers баг оддын залгамж чанараа хадгалсаар.
Түүхээс харвал драфтаар Koby-г багтаа авч, түүний дараа Lebron ирсэн. Харин одоо Lebron-ны залгамжлагч нь аль хэдийн багт ирж байх шиг байна.
Lakers-ын 60 гаруй жилийн турш үргэлжилсэн оддын залгамж цааш ч үргэлжлэх хандлагатай боллоо. Учир нь Luka ердөө 25 настай. Энэ нь зөвхөн NBA-д ч биш бүх мэргэжлийн спортод залууд тооцогдох ирээдүйтэй нас.
Luka залуу тоглогч бас MVP түвшний тоглогч бөгөөд багийг финалд хүргэх чадвартай. Бас нэгэн чухал зүйл бол тэр олон дэмжигчтэй нь тасалбар борлуулалтад том нөлөө үзүүлэх нь мэдээж хэрэг. Лос Анжелес шиг алдартнуудын хотод, тэр дундаа хэдэн тэрбумаар NBA-гийн эрхийг худалдаж авсан медиа түншүүдийн хувьд эерэг нөлөөтэй биз ээ.
Солилцоо энэ үеийн хамгийн том наймаа байж мэднэ.
Бид энэ үеийн солилцоог өмнөх үеийн хэдэн солилцоонуудтай харьцуулъя:
Эдгээр бүх тоглогчид баг бүртээ томоохон нөлөө бүхий тамирчид байсан төдийгүй тасалбар борлуулалтад том нөлөө үзүүлсэн. Гэхдээ Luka, AD хоёрын солилцоон дахь нэг том ялгаа нь хэрвээ AD гэмтэлгүй байсан бол MVP өрсөлдөгч байхаар тоглогч. NBA-гийн түүхэнд улирлын дундуур хоёр тоглогч хоорондоо шууд солигдсон анхны тохиолдол энэ боллоо гэж Elias Sports Bureau мэдээлжээ.
Эх сурвалж: NBA.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!