Рианна нөхөр A$AP Rocky-ийн шүүх хуралд оролцов


Т.Онон | YOLO.MN
2025-02-03

Рианна өөрийн нөхөр болох A$AP Rocky-гийн шүүх хуралд нь оролцлоо. Rocky-ийг хуучин найз Relli руу буу чиглүүлэн гал нээсэн гэх үйлдлээр байцааж байгаа юм..

Супер од, дуучин Рианна хоёр хүүгийнх нь эцэг болох Rocky-гийн ээж, эгч хоёрын дунд сууж, шүүх танхимын камерт харагдахгүй байрласан байв. Түүнийг Лос Анжелес хотын төвд байрлах эрүүгийн хэргийн шүүхэд олон нийтээс нууцаар оруулжээ.

A$AP Rocky нь онц хүндэд тооцогдох 2 гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа. Тодруулбал:

  1. Гар буу ашиглан халдлага үйлдсэн (Assault with a firearm) – Тэрбээр хуучин найз A$AP Relli (жинхэнэ нэр нь Terell Ephron)-рүү гар буугаар гал нээсэн гэж буруутгагдаж байна.
  2. Гар буу хууль бусаар ашигласан (Illegal use of a firearm) – Тэрнийг буугаа буруу зориулалтаар хэрэглэсэн буюу хууль зөрчсөн гэж үзэж байгаа.

Хэрэв буруутай нь тогтоогдвол тэрээр 24 хүртэлх жилийн хорих ял авах магадлалтай.

Шүүгчдийн сонгон шалгаруулалтын үеэр прокурорууд шүүгчдээс хэрэв Рианна шүүх хуралд оролцвол тэдний шийдвэр гаргахад нөлөөлөх эсэхийг асуусан байна. Бараг бүх шүүгчид Рианнаг мэддэгээ илэрхийлсэн бол, харин Rocky-г мэдэх хүн цөөн байсан аж. Гэсэн ч тэд Рианнагийн оролцоо шийдвэрт нь нөлөөлөхгүй гэж хариулжээ.

Шүүх хурал нэгдүгээр сарын 21-нд эхэлсэн ба Relli, Rocky хоёр Нью Йоркийн ахлах сургуулийн A$AP нэртэй уран бүтээлчдийн багийн гишүүд байсан гэдгийг онцолжээ. Гэхдээ Rocky алдартай болсны дараа тэдний харилцаа муудсан аж.

Хэргийн өдөр буюу 2021 оны 11-р сарын 6-нд Relli болон Rocky нар Лос Анжелес хотын Hollywood дүүрэгт байрлах W зочид буудлын ойролцоо уулзсан даруйдаа маргалдаж, зодоон болсон бөгөөд энэ үеэр Rocky түүн рүү хоёр удаа буудсан гэж Relli мэдүүлсэн байдаг. Relli түүнийг буудахыг өдөөн хатгасан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна. 

Rocky-гийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр, тэр жинхэнэ буу биш, харин дохионы гар буу (starter pistol) байсан ба энэ нь зөвхөн хоосон хонгиотой байжээ. Гэвч Relli “Үгүй, тэр бол жинхэнэ буу байсан” хэмээн мэдүүлжээ.

Буудалтын дараа Relli хэргийн газар буцаж очоод хоёр ширхэг сумны хонгио үсэрсэн байхыг олж, зураг дарсан байна. Харин тухайн үед цагдаа нар ирэхэд сумны хонгио олдоогүй.

Rocky 2011 онд Нью Йорк хотод хип-хоп ертөнцөд алдаршсан. 2013 онд гаргасан анхны студийн цомог нь Billboard 200 чартын нэгдүгээрт бичигдэж, 2015 оны хоёр дахь цомог нь мөн амжилтыг давтжээ.

Тэрээр энэ онд урлагийн карьертаа хамгийн том боломжуудтай нүүр тулж байгаа бөгөөд Grammy-гийн шилдэг хөгжмийн видео төрөлд нэр дэвшиж, Rolling Loud наадамд гол хүнээр оролцож, Дензел Вашингтонтой хамт Spike Lee-гийн найруулж буй кинонд тоглох төлөвтэй байна.

Гэвч шүүхийн шийдвэр түүний карьер болон ирээдүйд том сүүдэр тусгаж болзошгүй юм.

Rocky, Rihanna нар хоёулаа 36 настай бөгөөд 2 хүүтэй: 2 настай RZA Athelston Mayers, 1 настай Riot Rose Mayers. 

Тэд 2012 онд Rihanna-гийн “Cockiness (Love It)” дууны ремикс дээр хамтарч, MTV Video Music Awards дээр хамтран тоглолт хийж байсан ба 2020 онд албан ёсоор хос болсон юм.

#A$AP Rocky