Next on Netflix арга хэмжээний үеэр Wednesday 2-р улирлын трейлерийг цацан 2025 онд нээлтээ хийнэ хэмээн зарлалаа.
Трейлерээс харахад Wednesday одоогоор өөрийн дайсан Тайлерыг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эргэж очихоор хэтэрхий завгүй явна.
Энэ улиралд Wednesday-ийн аялал бүр ч харанхуй, илүү нууцлаг үйл явдлуудтай туулсан Неверморийн бас нэгэн жилийг даван туулах байна.
Найруулагчдын хэлсэн спойлеруудаас сонирхуулвал:
Wednesday 2-р улирлын эхний анги "Here We Woe Again" нэрээр нэрлэгдсэн. Энэхүү ангийг Гоф болон Миллар нар бичсэн бөгөөд найруулагчаар нь алдарт Тим Бёртон ажиллажээ.
2-р улирал өмнөх улирлаас илүү хар бараан, этгээд үйл явдлууд агуулсан. Аддамсын ер бусын нууцуудыг судлах аялал үргэлжлэн Nevermore академид шинэ адал явдалтай нүүр тулна.
Киноны зохиолчид болох Гоф болон Миллар нар “Бид Аддамсын гэр бүлийн түүхийг улам гүнзгийрүүлэн судлан, өвөрмөц шинэ дүр төрхүүдийг танилцуулахдаа баяртай байна.” хэмээн онцолжээ.
Энэ улирал таны хүлээж буйгаас чинь ч илүү өргөн цар хүрээтэй, илүү нууцлаг байх болно хэмээн найруулагчид дахин дахин тодотгож байна. Энэ үеэр Nevermore академийн зураг авалтын талбайд жүжигчид, багийнхан ажиллаж буй дүр зураг харагдана.
Зураг авалт Ирланд улсад хийгдэж дуусжээ. Дракулагын зохиолч Bram Stokerhailed Дублин хотод төрсөн нь зүгээр нэг тохиолдол биш. Түүний бүтээлүүд Ирландын ардын домгуудаас санаа авсан байдаг. Тийм ч учраас найруулагчид киноны уур амьсгалд яг тохирсон газар учраас сонгосон байна.
Эх сурвалж: Tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!