Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 132 жилийн ойн нэрэмжит Монголын түүхийн олимпиад болно


Т.Онон | YOLO.MN
2025-01-29

Сурагчдын эх түүхээ судлах, суралцах идэвхийг өрнүүлэх, эх оронч залуу үе, иргэн бэлтгэх, багш, сурагчдын сурлага, хөдөлмөрийг үнэлж урамшуулахад хувь нэмэр оруулах зорилгоор ЕБС-ийн 11,12 дугаар ангийн суралцагчдын дунд дараах үе шаттайгаар зохион байгуулагдана:

  • 1921-1945 оны Монголын түүхийн сорил
  • Хамгийн өндөр оноо авсан оролцогчид сугалсан сэдвийн дагуу эсээ бичих

Шагналын сан:

  • Тэргүүн байр. (1) Алтан медаль, батламж, 1 000 000 ₮, дурсгалын зүйл
  • Дэд байр. (1) Мөнгөн медаль, батламж, 800 000 ₮, дурсгалын зүйл
  • Гутгаар байр. (1) Хүрэл медаль, батламж, 500 000 ₮, дурсгалын зүйл
  • Тусгай байр. (2) Батламж, 300 000 ₮, дурсгалын зүйл

Нэмэлт: Байр эзэлсэн сурагчийн эсээг өдөр тутмын сонинд хэвлэж олон нийтэд танилцуулна. /Сурагчаас зөвшөөрөл авсны дагуу/
Бүртгэл:
2025 оны 1 дүгээр сарын 25-аас 2 дугаар сарын 5-ны өдрүүдэд бүртгэнэ.

1.Бүртгүүлэх холбоос: ЭНД дарна уу.
2.Бүртгэлийн хураамж 10,000₮
Данс: 340111123833 /Төрийн Банк-Социал Демократ Монголын Залуучуудын холбоо/ тоот дансанд
Утга: Овог нэр, бүртгүүлсэн утасны дугаар
Социал Демократ Монголын залуучуудын холбоо
МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхим
Холбогдох утас: 91311828, 80116380, 93274444

#түүхийн олимпиад