Залхуурлынхаа эсрэг тэмцэхэд бэлэн үү?


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-01-27

Хүний тархи шинэ зүйл эхлүүлэх талаар зургаан секундээс илүү бодоход сөрөг дохиогоор дамжуулагдах хариу үйлдэл өгч эхэлдэг. Өдөр тутмын рефлекс болсон интернэт хэрэглээ, цахим тоглоом зэрэг нь биднийг сатааруулж допаминыг ялгаруулдаг. Та залхуу байгаадаа биш таны тархи л оюун санааг захирдагтай холбоотой гэсэн үг.

Гэхдээ үүнийг эерэг талаас нь ашиглаж, шинэ зүйл хийх  урам зориг болгох боломжтой. Чухам яаж үүнийг зохицуулах талаар зөвлөмж хүргэе.  

Бодолтойгоо  уралд 

Хийх ёстой зүйлээ бодсон л бол эхэл. Тархи сөрөг бодол бөөгнөрүүлж, юмсыг болохгүй талаас нь харж хойш тавихаас өмнө түрүүлж төлөвлөгөө гарган түрүүлж хөдөл.  

Эхний алхмыг хэрэгжүүл 

Олон зүйлийг бодсоор байлгүй эхний алхмыг хэрэгжүүл. Дараа нь удаах алхамдаа төвлөр.  Хамгийн энгийн жишээ бол өдрийн төлөвлөгөө гаргалаа гэхэд өглөө босохдоо бодолтойгоо уралдаад 5 минут гэж хойшлуулалгүй шууд босох хэрэгтэй. 

Эерэг зүйл бод 

Дуртай зүйлээ бод. Өөрт тохиосон хөгжилтэй дурсамж, ирээдүйд хийх эерэг зүйлс, хайртай бүхнээ бод. Ингэснээр допамин ялгарч таньд ямарваа нэг шинэ үйлдэл хийх сэдэл төрөх болно. 

Хэрэгжүүлэх бүртээ өөрийгөө сайшаах

Хийсэн зүйлээ үнэлж энгийн магтаалын үгсээр өөрийгөө үргэлж урамшуул. Энэ нь танд цаашид хийх том, жижиг бүхий л зүйлд маш том дэмжлэг, хүч болно. Мөн өөрийгөө хайрлах, үнэ цэнээ мэдрэх гээд энэ арга олон эерэг талыг дагуулдаг. 

Өөрийгөө амраах

Мэдээж та робот биш.  Нойр нь эрч хүч, эрүүл мэнд, сэтгэл санаа, ой тогтоолт гээд бүхий л зүйлстэй шууд хамааралтай учраас 7-8 цаг заавал унтах хэрэгтэй. Цаашлаад өдрийн гучин минутын нойр бидний биеийг бүхэлд нь сэргээж өгдөг гэдгийг санаарай. 

Эцэст нь  уншигч танд АНУ-ын үндэслэгч эцгүүдийг нэг, Америк долларт царай нь хэвлэгдсэн Бенжамин Франклины “Хөгжилтэй болохоор дуулж байгаа юм биш. Дуулж байгаа болохоор хөгжилтэй байгаа юм.”  гэх эшлэлээс хүргэж байна. Цаг биднийг хүлээдэггүй учраас яг одоо хийх зүйлсээ бодсоор байлгүй босоод зүгээр л хийж эхлээрэй. 

Эх сурвалж: 5 second rule

#залхуурал #залхуурлаас гарах #зөвлөгөө