Into The Breach Украины багт хожигдлоо


А.Эрхэмбаяр | YOLO.MN
ӨЧИГДӨР

#Dota2 GAM3RS_X болон GRID-ээс зохиож буй $50,000 шагналын сантай "CCT Series 6" тэмцээн Зүүн Европын бүсэд онлайнаар үргэлжилж байна.

Тэмцээний А хэсэгт багтсан Монгол тоглогчтой (Алтангинжийн "423" Билгүүн, Дашзэвгийн "Se" Төгстөр) Into The Breach баг хоёр дахь тоглолтдоо Украины Passion UA багт 1-2 харьцаагаар хожигдлоо.

Өчигдөр эхний тоглолтоо хийж Оросын One Move багийг хожоод байсан тэд өнөөдөр гурав дахь тоглолтоо 23:00 цагаас Туркийн Team Türkiye багтай хийнэ.

Нийт 12 баг оролцож байгаа тэмцээний хэсэг тус бүрээс гурван баг Playoffs-т шалгарна.

Тоглолтуудын үр дүн, хуваарь:

Хүснэгтийн байдал:

Багуудын бүрэлдэхүүн:

#Dota2 #CCTSeries6 #MongolianDota