Кинон дээр хүмүүс загварын сэтгүүлийн нүүрэн дээр гарсан мэт дэгжин, ганган, бариу хувцас өмссөн байдаг.
Гэвч бодит амьдрал энэ гялалзсан дүр зургуудаас тэс өөр. Кинон дээр бодит байдлыг гоёж, төгс хэв маягуудыг бий болгодог нь эдгээр мэргэжлүүдийн талаар бидний буруу ойлголтод хүргэдэг.
Археологичид
Кинон дээр: "Tomb Raider" кинонд археологич Лара адал явдлын баатар мэт дүрслэгддэг. Тэрээр гэмт хэрэгтнүүдтэй тулалдаж, аюултай адал явдлуудтай тулгардаг. Төгс будалт, бариу хувцастайгаар үргэлж бэлэн байдалд байдаг.
Бодит байдал: Археологичид ихэнх цагаа баримт бичиг судлах, шороо тоостой орчинд малтлага хийх зэрэг хүнд хөдөлмөрт зарцуулдаг. Ихэвчлэн нэг хэвийн, бие махбодын хувьд хүнд хэцүү ажлуудыг даван туулах шаардлагатай болдог.
Биологичид
Кинон дээр: организм эсвэл вирустай ажилладаг кинонуудын дүрүүд шинжлэх ухааны тоног төхөөрөмж гэхээсээ илүүтэй, өнгөлөг шилэн сав, туршилтын хоолойгоор дүүрэн цэвэрхэн лабораторид ажилладаг. Тэд үсээ сул тавьж, хамгаалалтын хувцасгүйгээр ажилладаг мэт дүрслэгддэг.
Бодит байдал: Лаборатори нь илүү энгийн, аюулгүй ажиллагааны хатуу дүрэм мөрддөг.
Физикчид
Кинон дээр: "The Whole World Is Not Enough" кинонд физикч эмэгтэй болох жүжигчин Дениз Ричардс богино шорт, бариу майк өмсөн ихэнх цагаа өнгөрөөдөг физикч доктор Кристмас Жонсын дүрд тоглодог.
Бодит байдал: Энэ зураг бодит байдалтай огт нийцэхгүй бөгөөд физикчид лабораторид эсвэл тусгай хамгаалалтын хувцас, хатуу сахилга бат шаарддаг байгууламжид цагаа өнгөрөөдөг. Жинхэнэ эрдэмтэд кинонд үзүүлсэн шиг дэлхийг аврах ажилд ганцаараа оролцдоггүй, харин нарийн судалгаа, инженерийн төслүүд дээр ажилладаг.
Номын санчид
Кинон дээр: "The Mummy" кинонд номын санч романтик, үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйн дүрээр дүрслэгдсэн байдаг.
Бодит байдал: Номын санчид номыг системчлэх, судлах, мэдээлэл хайх зэрэг ажилд илүү төвлөрдөг.
Эмч нар
Кинон дээр: Олон ангит кинон дээр эмч нарыг загварлаг, дур булаам, хөгжилтэй бүсгүйчүүдийн дүрээр дүрсэлдэг.
Бодит байдал: Эмч нар дүрэмт хувцас өмсдөг, асар их ачаалалтай тулгардаг. Тэд ихэвчлэн маш их ядарсан байдаг тул сээтэгнэх нь бүү хэл инээмсэглэх ч эрч хүчгүй байдаг. Нэмж дурдахад, хувцаслалтын хатуу дүрэм, эмнэлгийн ёс зүй нь мэргэжлийн орчинд хувцаслалт, зохисгүй зан үйлийг ил гаргахыг үгүйсгэдэг.
Нарийн бичгийн дарга нар
Кинон дээр: Кинон дээр нарийн бичгийн дарга нар утсаа хариулах, хуваарь гаргах, бичиг баримттай гүйлдэх, эмх замбараагүй байдалд байнга ажиллах гэх мэт олон арван ажлуудыг амжуулдаг залуу, дур булаам бүсгүйчүүдийн дүрээр дүрслэгдсэн байдаг. Тэдний ширээ нь ихэвчлэн цаасаар дүүрсэн байдаг бөгөөд гадаад төрх нь үргэлж өө сэвгүй байдаг: төгс будалт, загварлаг хувцас, өндөр өсгийт.
Бодит байдал: Бодит байдал дээр нарийн бичгийн даргын ажил өндөр төвлөрөл, хувийн сахилга бат, стресст тэсвэртэй байхыг шаарддаг. Ачаалал нь ямар ч нүүр будалтыг хурдан сүйтгэх бөгөөд оффисын хувцас код нь хэт тод, хөнгөмсөг харагдуулдаггүй.
Машин засварчид
Кинон дээр: Кинон дээр машины механикчуудыг ихэвчлэн огт бодит бус байдлаар дүрсэлдэг: тэдний хувцас, гар нь үргэлж цэвэрхэн харагддаг. Бариу хувцастай, цомхон багаж хэрэгсэлтэй эмэгтэй механик хэдхэн минутын дотор хөдөлгүүрийг угсарч чаддаг.
Бодит байдал: Тос, тоостой нөхцөлд хүнд хөдөлмөр хийдэг бөгөөд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж нь ихэвчлэн том хэмжээтэй байдаг бөгөөд ихээхэн биеийн хүч шаарддаг. Эдгээр нөхцөлд цэвэрхэн байх нь бараг боломжгүй бөгөөд засвар хийхэд цаг хугацаа шаардагдана.
Сэтгүүлчид
Кинон дээр: "Sex and the City" кинонд хайр дурлал, харилцааны тухай нийтлэл бичдэг Кэрри Брэдшоу загварын дүр төрхөөр дүрслэгдсэн байдаг. Түүний хувцасны шүүгээ нь дизайнерын хувцас, гайхалтай үнэтэй гутал, аксессуаруудаас бүрддэг бөгөөд сэтгүүлчийн ажлыг илүү тааламжтай хобби болгон танилцуулж, үдэшлэг, болзоонд хангалттай цаг гаргадаг.
Бодит байдал: Бодит байдал дээр сэтгүүлчид, тэр дундаа тоймчид, мэдээний сурвалжлагч нар ажлын цаг, стресс, компьютерийн ард олон цагаар суухтай байнга тулгардаг. Тэдний хувцас нь ихэвчлэн практик, тав тухтай байдаг.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!