Женни анхны бие даасан бүрэн хэмжээний цомог болох 'Ruby' цомгоо албан ёсоор зарлалаа. ODDATELIER Entertainment-аас мэдээлснээр Женнигийн 'Ruby' цомог 3-р сарын 7-нд гарах болно. Энэ цомогт 2024 оны 10-р сард гарсан "Mantra" сингл зэрэг нийт 15 дуу багтана.
Тэрээр Ruby цомгийг бүтээхэд Childish Gambino, Doechii, Dominic Fike, Dua Lipa, FKJ, Kali Uchis зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.
Женни АНУ, Бразил, Сингапур, Филиппин, Мексик зэрэг 47 улс орон, бүс нутагт iTunes-ийн шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн "Мантра" дуугаараа олонд хүрсэн. Мөн Billboard Hot 100-д хоёр долоо хоног дараалан орж, АНУ-ын iTunes-ийн шилдэг дуунуудын жагсаалтын 1-р байрыг эзэлсэн анхны К-поп эмэгтэй гоцлол дуучин боллоо.
Нэмж дурдахад, Женни Калифорниа мужийн Индио хотод 4-р сарын 13, 20-нд зохиогдох алдарт Коачелла урлагийн наадамд гоцлол дуучин гэдгээ зарлажээ.
Эх сурвалж: All kpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх