Өнөөдөр дэлхийн логикийн өдөр


А.Номин | YOLO.MN
2025-01-14

Дэлхий даяар 2019 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сарын 14-ний өдрийг логикийн өдөр болгон тэмдэглэдэг болсон.

Ийнхүү тэмдэглэх болсон нь логикийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, шинжлэх ухаан, философи, боловсролд гүйцэтгэх үүргийг нь онцлох зорилготой аж.

Логик нь зөв шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэхэд үндсэн тулгуур болдог бөгөөд хүмүүсийг энэ өдөр аливаа зүйлийг эргэцүүлэн бодож, суралцан өнгөрүүлэхийг уриалдаг.

20 дугаар зууны хамгийн алдартай логик судлаачид болох Курт Годелын таалал төгссөн болон Алфред Тарскийн мэндэлсэн өдөртэй давхцдаг учир нэгдүгээр сарын 14-ний өдрийг логикийн өдөр болгожээ.

#logic