Tom Holland, Zendaya нар сүй тавьжээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-01-14

Алдарт хүн аалз цувралын хосууд болох Tom Holland, Zendaya нарыг сүй тавьсан гэх мэдээлэл цацагдлаа. Хосууд 2017 онд “Spider Man: No Way Home” кинонд хамтран тоглосон бөгөөд 2021 оноос албан ёсоор үерхэж эхэлсэн.

Нэгдүгээр сарын 7-нд болсон “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр Zendaya зүүн гарынхаа ядам хуруунд том алмаазан бөгж зүүсэн нь олны анхаарлыг татаж, сүй тавьсан гэх цуурхал тарсан юм.

Тэдний сүй тавьсан тухай мэдээллийг Tom Holland-ийн аав хошин шогийн жүжигчин Dominic Holland баталсан бөгөөд тэрээр өөрийн цахим хаягаар дамжуулан баталлаа. Тэрээр хаана, хэрхэн болсон талаар нарийн дурдаагүй ч сүй тавьсан нь үнэн болохыг мэдэгдсэн юм.

Dominic Holland “Та нарын мэдэж байгаачлан Том үнэхээр сайн бэлдсэн. Тэр бөгжийг урьдчилан худалдан авч, Zendaya-ийн ааваас зөвшөөрөл авсан. Гэрлэх санал гэнэтийн зүйл байгаагүй, Том бүх зүйлийг нарийн төлөвлөсөн” гэжээ. Мөн тэдний харилцаанд итгэлтэй байгааг ч дурдсан байна.
Мөн тэд бие биеийнхээ нэрийн эхний үсгээр хос шивээс хийлгэсэн гэдгийг шивээсчин Лили Жарнрид People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.


Эх сурвалж: Teen Vogue, Hauterrfly

#hollywood #celebrity