J-Hope “Hope on The Stage” соло аялан тоглолтынхоо товыг зарлалаа


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

BTS хамтлагийн гишүүн J-Hope “Hope on The Stage” гэх соло аялан тоглолт хийх гэж буйгаа мэдэгдлээ. Энэ нь түүний хувьд анхны бие даасан тоглолт болох юм.

Аялан тоглолт нь хоёрдугаар сарын 28-наас Сөүл хотын KSPO Dome-д эхэлж АНУ, Мексик, Азийн орнуудаар үргэлжлэх аж. Тоглолтыг онлайнаар шууд дамжуулах тул бусад орны шүтэн бишрэгчид ч үзэх боломжтой. Мөн гуравдугаар сард шинэ уран бүтээлээр фенүүдтэйгээ уулзана гэдгээ мэдэгдсэн байна.

Big Hit агентлагийн мэдээлснээр “Hope on The Stage” тоглолтын нэр нь тайзан дээрх дүр төрхийг илэрхийлэхээс гадна түүний мөрөөдөл, зорилго, шүтэн бишрэгчдэдээ зориулсан мессежийг илтгэж байгаа гэнэ. Тоглолтын үеэр “Hope in The Street Vol.1” цомгийнхоо дуунуудыг хүргэх юм. Уг цомог нь Jungkook, Benny Blanco, Nile Rodgers, Le Sserafim хамтлагийн Huh Yun Jin нартай хамтарсан байдаг билээ.

J-Hope саяхан Калифорнид дэгдсэн томоохон хэмжээний түймэр болон тус хотын иргэдэд санаа зовж буйгаа цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрээр “Калифорнийн түймрээс үүдэн ихээхэн хохирол учирсан талаар сонсоод маш их харамсаж, санаа зовж байна. Бид бүгдээрээ аюулгүй, эрүүл энх уулзана гэж найдаж байна. Лос Анжелесийн оршин суугчид болон гэр орон, хайртай хүмүүсээ алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Аюулгүй байгаарай” гэжээ.

Уг түймрээс үүдсэн ихээхэн хохирлын улмаас тэрээр Хойд Америкийн аялан тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг дараа зарлах болно гэдгээ мэдэгдсэн байна.


Эх сурвалж: Rolling Stone, Billboard

#kpop #bts