Төрийн ордонд цалинтай дадлага хийх оюутнуудад зориулсан хөтөлбөр зарлажээ


Сондор | YOLO.MN
УРЖИГДАР

Оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийх “Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг их, сургуулийн 3 ба түүнээс дээш курсын оюутнуудын дунд  парламентын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлэх гэж байна.

- Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа: 2025 оны 01-р сарын 13
- Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 01-р сарын 16-аас 02-р сарын 25
- Шалгаруулах оролцогчдын тоо: 100 Оюутан

Хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу тал, боломжуудтай. Мөн УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэх боломжтой юм.

 

#dadlaga