62 настай Деми Мур анхны "Алтан бөмбөрцөг" шагналаа хүртлээ


Сондор | YOLO.MN
УРЖИГДАР

62 настай жүжигчин Деми Мур анхныхаа "Алтан бөмбөрцөг" шагналыг гардан авсан нь олны талархлыг хүлээв.   

16 настайгаасаа хойш кинонд тоглож эхэлсэн тэрээр 2025 оны "Алтан бөмбөрцөг" наадмаас "The Substance" буюу "Бодис" кинонд Элизабет Спарклийн дүрээр анх удаа Алтан бөмбөрцөг шагнал хүртлээ. Тэрбээр өмнө нь уг наадамд дөрвөн удаа нэр дэвшиж байсан юм.

Түүний ялалт өөрөө гайхалтай байсан  төдийгүй тэр шагналаа аваад тайзан дээрээс хэлсэн үг нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. 

Өмнө нь нэг продюсер түүнийг 30 настай байхад "Зүгээр л "попкорн" жүжигчин" /гоо үзэсгэлэнгээс цаашгүй/ хэмээн тодорхойлж байсан. Энэ үгс нь түүнд шагнал авах эрхгүй мэт сэтгэгдэл төрүүлж байжээ.

"Түүний хэлсэн үгэнд би итгэж, энэ бодол цаг хугацааны явцад намайг зэврүүлж эхэлсэн" хэмээн Деми үгэндээ дурдсан байна. "Хэдэн жилийн өмнө миний замнал дууссан гэж бодсон үе бий. Гэвч миний ширээн дээр хачирхалтай, зоригтой, өвөрмөц, галзуу зохиол ирсэн нь "The Substance" байлаа."  

Энэ үедээ Деми өөрийн хүчирхэг байдлыг дахин нээсэн тухайгаа хуваалцжээ. Уг кино нь гоо үзэсгэлэнгийн стандартыг шүүмжилж, гоо сайхны зах зээлийг хөндсөн утга агуулгатай бөгөөд 50 настай Элизабет Спарклийн наснаасаа болж аэробикийн нэвтрүүлгээсээ халагддаг тухай өгүүлдэг. Үүний дараа тэрээр хууль бус аргаар өөрийгөө төгс төгөлдөр болгох серум олж авахыг хичээдэг бөгөөд залуу хувилбарыг нь Маргарет Куалли бүтээжээ.  

#Demi