2024 онд дуу хөгжмийн ертөнцөд олон шинэ содон, сэтгэл хөдөлгөсөн дуунууд олны сонсогчдод хүрлээ. Энэ жил тренд болж буй дуу болгон өөр өөрсдийн онцлог хэмнэл, дүр төрхийг илэрхийлсэн дуунууд байна. Үүнээс харахад сонсогчид аль болох нийтлэг биш, шинэлэг содон өнгө төрх бүхий дуунуудыг ихээр сонсож болжээ. Энэ жилийн хувьд ямар 10 дуу хамгийн ихээр олны анхаарлыг татаж чадсан тухай USA Today сайтаас гаргасан жагсаалтаас хүргэн та бүхэнд сонирхуулъя.
10. Jelly Roll “I am not okay”
10-р байранд "I Am Not Okay" дуу орж байна. Энэ дууны үгс нь сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий мэдрэмжийг сонсогчдод өгч чадсан. Jelly Roll дуучны олон уран бүтээлүүд нь түүний өөрийгөө эрж хайх аялал, шинэ туршлагууд дээр тулгуурлан сонсогчдынхоо зүрх сэтгэлд хүрч чаддаг билээ. "I Am Not Okay" нь өнгөрсөн болон одоогийн сэтгэл зүйн байдлыг илэрхийлсэн дуу болж чаджээ.
9. Rose and Bruno Mars “APT”
Энэхүү хамтрал нь эрч хүч, хөгжилтэй хэмнэлийг түгээж тренд болоод буй билээ. Энгийн хэдий ч хөнгөн, хөгжилтэй мэдрэмжүүдийг өгөх хамтрал нь сонсогчдыг сэргээж чадах дуунуудын нэг болж чадлаа.
8. The Weeknd “Dancing in the Flames”
80-аад оны попын хэмнэлийг мэдрүүлэх дуу болжээ. Энэ дуу нь попын мастер гэгддэг Max Martin-ээр продюсерлагдсан байна. Мөн The Weeknd-ийн 'Hurry Up Tomorrow' цомгийн анхны дуу нь 1-р сарын 24-нд гарна гэж товлогджээ.
7.Sabrina Carpenter “Taste”
Энэ жилийн хувьд Sabrina Carpenter олон хит дууг цацсан. Жишээ нь түүний “Esperosso, Please Please Please” гэх дуунууд их хандалт авсан билээ. Гэхдээ Taste дууг онцолж буй нь түүний өөртөө итгэлтэй, зөөлөн хэв маягаар хайр, хүсэл тэмүүллийн талаар олонд таалагдсан дууны үгнүүдийг хослуулан илэрхийлж чадсанд байгаа юм.
6. Beyoncé with Miley Cyrus “II Most Wanted”
"II Most Wanted" нь албан ёсны сувгуудаар цацагдаагүй ч Beyoncé болон Miley Cyrus нарын хамтралын сайн зохицол болсон дуу хэмээн үзэж байна. Энэ дуу нь сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн дуу болон хамтрал болж чаджээ.
5. Lady Gaga and Bruno Mars “Die with a Smile”
Энэ дуу нь ретро хэв маягтай хослуулан хайрын тухай дуулсан дууны хамтрал юм. Бас л Bruno Mars-ын сайн зохицсон хамтрал гэж олон хүн үзэж байгаа. Хоёр уран бүтээлчийн өөр өөрийн онцлог хоолойнуудын хослол хөгжмийн хэмнэлтэй бүрэн зохицсон хэмээн хэлж болно.
4. Kendrick Lamar “Not Like Us”
"Not Like Us" дуу нь 5-р сард Kendrick ба Drake хоёрын хоорондох маргааны үеэр гарсан бөгөөд энэ үед хоёр реппер хоорондоо дисс дуунуудыг гаргаж байв. Kendrick "Миний бусдаас ялгарах өнгө төрх энэ дуунд шингэсэн" гэж ярьж байсан юм.
3. Billie Eilish “Birds of a Feather”
Billie Eillish нь өдгөө 23 настай ч найман удаагийн Грэмми шагналт уран бүтээлч билээ. Энэ жил түүний “Birds of a Feather” дууг онцолж байна.
2. Chappell Roan “Good Luck, Babe!”
Энэхүү “Good Luck, Babe!” гэх дуу нь сэтгэл зүйн олон төрлийн байдлыг харуулсан уран бүтээл болжээ. Дууны үг нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх, хайр дурлалын алдаа, төгсгөлтэй холбоотой мэдрэмжийг багтаасан байдаг.
1. Taylor Swift “I Can Do it With a Broken Heart”
Taylor Swift-ийн өөрийн мэдрэмжийг сайн гаргаж өгсөн дуу болсон байна. Мөн “1, 2, 3, 4” гэх дууны ард мэдэгдэхгүй зөөлөн сонсогдож байгаа нь дотоод сэтгэлийн элемент шиг хөнгөн мэдрэмжийг өгч байна. Хүчтэй бүжгийн хөгжим нь түүний сэтгэл зүйн байдлыг илэрхийлж байж болох юм.
Эх сурвалж: USA Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх