ЗАХИДАЛ: "Шилжиж ирсэн хөвгүүн намайг ширтээд л байх юм”


ССҮТөв | YOLO.MN
2017-02-21

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би заримдаа зүгээр л үнэнээ хэлээд үерхчихье гэж боддог ч чадахгүй юм  

Хичээл дээр над руу хараад байгаа  юм шиг санадаад хичээлээ ч хийж чадахаа больсон. Би яг яах ёстой вэ.

Сайн байна уу? Би 7-р ангийн сурагч. Одоо 12 настай. Энэ жил манай ангид нэг хөвгүүн шилжиж ирсэн. Эхэндээ би нээх тоодоггүй байсан. Тэгтэл манай ангийн охидууд найз хөвгүүнтэй болж байхыг хараад би их л ганцаардсан. Тэгсэн манай сайн найз чи тэр шилжиж ирсэн хүүтэй үерхчээч гэсэн. Би үгүй гээд л орхичихсон юм. Тэгтэл манай найз түүн дээр очоод “чи түүнтэй үерхчих” гээд хэлсэн байсан. Тэр өдөр над руу бүр "аймаар" хараад байсан. Би маш их ичсэн. Тэр өдрөөс хойш би түүнд бага багаар татагдаж сайн болсноо мэдсэн. Гэвч тэр өөр хүнд сайн гэдгийг би ойлгосон. Би түүнд таалагдахыг оролддог болсон. Би заримдаа зүгээр л үнэнээ хэлээд үерхчихье гэж боддог ч яагаад ч сэтгэлээ илчилж чадахгүй байна. Хичээл дээр над руу хараад байгаа  юм шиг санадаад хичээлээ ч хийж чадахаа больсон. Би яг яах ёстой вэ.

ЗӨВЛӨГӨӨ: Чи үнэхээр тэр хөвгүүнд татагдаж байна уу гэдгээ дахин нэг бодоорой

Хичээлдээ хүртэл төвлөрч чадахгүй байгаа бол энэ үүссэн байдал чамд сөргөөр нөлөөлж байгаагийн илрэл. Энэ насанд үерхэлээс илүү хичээл сурлагадаа анхаарах нь чухал учир чамайг хичээлдээ анхаарахыг нэгдүгээрт тавиасай гэж хүсч байна.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Захианы агуулгаас харахад чи өөрөө хүсч биш найзуудынхаа ятгалгаар эсвэл тэднийг даган дуурайж тэр хөвгүүнтэй үерхэхийг хүсч байгаа мэт ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл чи үнэхээр тэр хөвгүүнд татагдаж байна уу, эсвэл татагдаж байна гэж өөртөө итгүүлж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хичээлдээ хүртэл төвлөрч чадахгүй байгаа бол энэ үүссэн байдал чамд сөргөөр нөлөөлж байгаагийн илрэл. Энэ насанд үерхэлээс илүү хичээл сурлагадаа анхаарах нь чухал учир чамайг хичээлдээ анхаарахыг нэгдүгээрт тавиасай гэж хүсч байна. Бусад асуудлууд цаг хугацааны явцад аяндаа шийдэгддэг, бас ойлгомжгүй зүйлсийн учир шалтгаан олддог.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers