12-р сарын 16-ны Даваа гарагт, 42 настай Хилтон Инстаграм хуудсаараа дамжуулан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд хандаж захидал нийтэлжээ. Тэрээр Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Зул сарын баяраас өмнө "Хүүхдийн Байгууллагын Хүчирхийллийг Зогсоох Тухай Хууль" (Stop Institutional Child Abuse Bill)-ийг батлахыг уриалсан байна.
“Амьдралынхаа ихэнх хугацаанд би дотроо үгээр хэлэхийн аргагүй гүн шаналлыг тээж ирсэн, Хэрэв би дуугүй байж, болсон явдлыг хаа нэгтээ булчихвал үгүйсгэж чадна гэж өөрийгөө хуурсан. Гэхдээ чимээгүй байдал эдгээдэггүй — энэ нь зөвхөн гэм буруутай хүмүүст ашигтай. Үнэнээ илэрхийлэх нь миний амьдралын хамгийн хүнд, бас хамгийн хүчирхэг алхам байлаа.
Өсвөр насандаа би ямар ч хүүхэд хэзээ ч амсах ёсгүй хүчирхийлэлд өртсөн. Намайг бие махбодын хувьд хорьж, бэлгийн хүчирхийлэлд өртүүлж, тусгаарлаж, хэт их эм тан уулгаж, нэр төрийг минь булаасан.
Хэрэв намайг хэн нэгэнд хэлбэл хэн ч надад итгэхгүй гэдэгт итгүүлсэн. Гэр бүл минь хүртэл. Олон жилийн туршид энэ хар дарсан зүүд, ичгүүрийг тээж явсан. Харин дуу хоолойгоо гаргаж эхлэх үед л би эдгэрч эхэлсэн.
Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүдэд хандаж хэлэхэд: Өөрийнхөө төлөө дуугарах чадваргүй байгаа хүүхдүүдийг бодоорой. Тэд та бүхнээс хамааралтай байгаа. Хамгийн эмзэг бүлгийнхнийг хамгаалцгаая." гэжээ.
2020 оны 8-р сард Хилтон PEOPLE сэтгүүлд ярилцлага өгөхдөө Прово Каньоны сургуульд өнгөрүүлсэн 11 сар нь "тасралтгүй тамлал байсан" гэжээ. Тухайн үед эцэг эх болох Рик, Кэти Хилтон түүнийг 17 настай байхад нь шоу, цэнгээнд их явдгийг нь болиулахын тулд уг сургуульд илгээжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх