"28 Days Later" кино гарснаас хойш 21 жил өнгөрчээ. Сайхан мэдээ дуулгахад ирэх 2025 оны 6-р сарын 20-нд дахин дэгдсэн халдварын тухай “28 Years Later” кино гарна.
Зохиолч Алекс Гарланд болон найруулагч Дэнни Бойл анхны 2003 оны зомби кинон дээр хамтран ажиллаж байсан бөгөөд тэр үед Киллан Мёрфи алдар нэрд гараагүй жүжигчин байсан аж. Тэр шинэ кинонд тоглох болов уу, шинэ дүрүүдээр хэн сонгогдсон талаар мэдээллийг танд хүргэе.
Бойл болон Гарланд нар гурав дахь удаагаа хамтран ажиллахаар эргэж нэгджээ.
“28 Years Later” кино нь 28 Days Later-ийг үргэлжлүүлэх төдийгүй, шинэ гурван ангит киноны эхлэл болж байгаа юм байна. "Бид гурван шинэ 28 киног хийх гэж байгаа бөгөөд эхнийх нь 28 Years Later гэж нэрлэгдэнэ" хэмээн продюсер Эндрю Макдональд Эдинбургийн Олон улсын Кино Наадамд ярьжээ.
28 Years Later юуны тухай вэ?
Энэхүү кинонд "Rage Virus" гэх халдвар биологийн зэвсгийн үйлдвэрээс гарах бөгөөд орчин үеийн нийгмийг сүйтгэж, дэлхий дахинд олон хүнд хохирол учруулсны 10,228 дахь өдрийг харуулна. Кинонд нэг хүү ээжийгээ эмчлэхийн тулд эмчийн эрэлд гарч буй үйл явдлаар өрнөнө. Тэд халдварлагдсан хүмүүстэй амьдарч, хэрхэн амьд үлдэх аргаа олоод байгаа боловч хамгаалалтгүй газрын зүгт явж амьд үлдсэн хүмүүсийн хувьд аймшигтай нууцуудыг олж мэднэ. Энэ бүхэн "Цаг хугацаа юу ч эдгэрүүлээгүй" гэх аюултай үгээр төгсдөг.
Киллан Мёрфи 28 Years Later-д тоглох уу?
2003 оны кинонд Мёрфи нь Жим гэдэг дүрд тоглож байсан бөгөөд тэрээр комоос сэрж, халдвар гарснаар амьд үлдсэн хүмүүсийн нэг болж тэмцдэг. Тэрээр 28 Weeks Later-д оролцоогүй байсан ч, Sony Motion Pictures-ийн дарга Тим Ротман 2024 оны 5-р сард “Deadline” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Мёрфийн дүр эргэн ирэх бөгөөд "сонирхолтой аргаар" эргэж ирэхийг мэдэгдсэн.
Шинэ дүрүүдэд хэн хэн байгаа вэ?
Энэ удаагийн кинонд Жоди Комер, Аарон Тейлор-Жонсон, Ральф Файнс нар шинэ дүрүүдээр оролцоно. Тэд амьд үлдсэн хүмүүсийн бүлгийн нэг хэсэг болж, ирээдүйгээ хүлээн авна.
28 Years Later хаана хийгдэж байна вэ?
Продюсер Эндрю Макдональд бүх зураг авалтыг Их Британийн Хойдумберланд болон Йоркшир мужид хийх бөгөөд Фонтейнс Абби, Стэдли Роял болон Йоркшир Дэйлс үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байна.
28 Years Later ямар өдөр гарах вэ?
2025 оны 6-р сарын 20-нд киноны нээлт болно.
28 Weeks Later хэрхэн төгсөх вэ?
Киноны төгсгөлд Британи дахь халдварыг хязгаарлах оролдлого бүтэлгүйтэж улмаар вирус Европоор тархаж эхэлнэ.
Эх сурвалж: People
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх