Lee Young Ji хорт хавдартай хүүхдүүдэд 40 сая вон хандивлажээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-12-13

Өмнөд Солонгос улсын реппер Lee Young Ji болон “NoCharim” шоу хамтран энэ сарын 10-ны өдөр хорт хавдартай хүүхдүүдэд зориулан 40 сая вон хандивлажээ. Энэ нь монгол мөнгөөр ойролцоогоор 80-90 орчим сая төгрөг болох юм.

Хандивын мөнгийг хүүхдүүдийн эмчилгээний зардал, эрхтэн шилжүүлэн суулгах зардал, нөхөн сэргээх эмчилгээнд зарцуулна. Нийт 10 сая вон нь хүүхдийн эмчилгээнд зарцуулагдах бөгөөд үлдсэн 30 сая вон нь гэнэт хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилготой төсөлд зориулагдах аж.

40 сая воны хандив нь арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 1-ны хооронд борлуулсан "Chazu Korn"-ы мерчиндайзын орлого болон Lee Young Ji-ийн хувийн хөрөнгө хамтран бүрдүүлжээ.

Сонирхуулахад Lee Young Ji хэдхэн хоногийн дараа NCT хамтлагийн гишүүн Mark-тай хамтарсан “Fraktsiya” дуугаа гаргах гэж байгаа билээ. Тэдний дуу энэ сарын 16-нд албан ёсоор фенүүддээ хүрэх юм.

Эх сурвалж: Allkpop

#сайн үйлс