Залхмаар харилцан яриаг хэрхэн ЭЕЛДГЭЭР дуусгах вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-12-12

Заримдаа хэн нэгэнтэй бүтэн 20 минутын турш ярилцчихаад аль аль тал нь харилцан яриагаа өндөрлөмөөр байвч яаж гэдгээ мэдэхгүй байсаар илүү удаан хугацааг өнгөрөөчихсөн байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг “цэвэрхэн” шийдвэрлэх аргаас хуваалцаж байна.

ХАРИЛЦАН ЯРИАГ ХЭРХЭН ЭЕЛДГЭЭР ДУУСГАХ ВЭ?

- Харилцан яриаг дуусгах шаардлагатай байгаа бол нөгөө хүндээ саяны ярилцсан сэдвүүд үнэхээр сонирхолтой эсвэл өгөөжтэй байсныг мэдэгдээд явах шаардлагатай болсноо хэлэх;

- Харилцагч тал өөрийн амьдралын ямар нэгэн асуудлыг дурдаад зогсохгүй байгаа бол тухайн нөхцөл байдал дээрдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэх;

- Харилцагч тал тань харилцан яриагаа үргэлжлүүлмээр байгаа, аль эсвэл яг л тань шиг дуусгамаар байгаа ч хэлж чадахгүй байгаа эсэхийг мэдэхгүй байгаа бол биеийн хэлэмжийг нь сайтар ажиглах /нүдээ ийш тийш эргэлдүүлэх, юм асуухад сонсож байгаа мэт хариу үйлдэл үзүүлэхгүй байвал дуусгах цаг нь болсон гэсэн үг/ хэрэгтэй аж.

#Зөвлөгөө #Харилцан яриа