Бейонсегийн охины улаан хивсэн дээрх даашинз маргаан дэгдээлээ


Т.Онон | YOLO.MN
2024-12-12

Бейонсегийн охин Блю Айви Картер улаан хивсний ёслолд гайхалтай дүр төрхтэйгээр гарч ирсэн ч түүний өмссөн даашинз маргааны сэдэв болжээ. Зарим хүмүүс түүнийг загварлаг, өөртөө итгэлтэй харагдаж байна гэсэн бол зарим нь түүний даашинзыг насандаа тохиромжгүй хэмээн шүүмжилсэн байна.

Бейонсе болон Жэй Зи нар охин Блю Айвигийн онцгой мөчийг тэмдэглэхээр "Муфаса" киноны дэлхийн нээлтийн үеэр хамтдаа олон нийтийн өмнө гарчээ. Блю Айви Нала арслангийн охин Киарад дуу оруулжээ.

Хүмүүс түүнийг насанд хүрсэн хүн шиг хувцасласан байдалд шүүмжлэлтэй хандаж, "Блю Айви бол үзэсгэлэнтэй охин. Гэхдээ тэр дөнгөж 12 настай хүүхэд. Яагаад 25 настай мэт харагдах хувцас өмсүүлж байгаа юм бэ?" гэж асуусан байна.

Бейонсе охиноо дэмжиж, түүнийг мэргэжлийн хувьд хичээл зүтгэл гаргасныг магтаж, сэтгэлийн үгээ нийгмийн сүлжээнд хуваалцсан байна. Тэрээр: "Миний үзэсгэлэнт охин. Энэ бол чиний үдэш. Чи маш их хөдөлмөрлөсөн, Киарагийн дуу оруулалтыг үнэхээр гайхалтай хийлээ. Гэр бүлийнхэн чинь чамаар маш их бахархаж байна. Гэрэлтэж байгаарай" хэмээн бичсэн байна.

Энэхүү мессеж нь Бейонсегийн охиндоо итгэж, дэмжиж байгааг, мөн бусдын шүүмжлэлийг үл харгалзан мөрөөдлөө биелүүлэхийг урамшуулж буйг харуулжээ. Шүтэн бишрэгчид залуу одыг улам ихээр хайрлаж, бахархаж буйгаа илэрхийлсээр байгаа нь түүнийг алдартай эцэг эхийн хүүхэд төдий бус, өөрийн авьяасаараа ялгарч буйг баталж байна.

Эх сурвалж: Bright Side

#Бейонсе #Блю Айви Картер