Өнөөдөр нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ли Жун Согийг "Remarried Empress" нэртэй шинэ драмд Барууны хаант улсын ханхүүгийн дүрд тоглоно гэж мэдээлжээ.
Энэхүү мэдээлэлд Ли Жун Согийн ACE FACTORY агентлаг дараах мэдэгдлийг өгсөн байна: "Remarried Empress" бол Ли Жун Согийн санал авсан төслүүдийн нэг. Гэхдээ хараахан батлагдаагүй байгаа.”
Энэхүү уран зөгнөлт романтик зохиолоос сэдэвлэсэн "Remarried Empress" кинонд Зүүн Эзэнт гүрний хатан хаан Навьерийн тухай гарна. Тэрээр нөхөр нь өөрийн амрагийг хатан хаан болгохыг санаархаж байгааг мэдээд түүнээс салж, өөр газар хатан хаан болохоор шийддэг.
Ли Жун Сог Барууны хаант улсын ханхүү бөгөөд хаан ширээ залгамжлагч Хайнрих Алекс Ласзлогийн дүрд тоглох санал авсан байна. Тэрээр хүч чадлаараа Зүүн Эзэнт гүрэнтэй эн зэрэгцэхүйц байдалтай байдаг. Тэрээр Навьерт дурлаж, хаан ширээнд заларсны дараа тэд гэрлэдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх