Донтуулах эрсдэлтэй гэхэд итгэмээргүй ЭНГИЙН дадлууд


YOLO.mn | YOLO.MN
2024-12-10

Маш энгийн зүйл ч дадал болж, биднийг донтуулах нь бий. Бид дараах нийтлэлээрээ хүмүүсийг донтуулдаг гэхэд итгэмээргүй дадлуудыг танилцуулж байна. 

1. АРЬСАА ЧИЙГШҮҮЛЭХ

Хачирхалтай сонсогдож магадгүй ч бид арьсаа чийгшүүлэхэд хүртэл донтох боломжтой. Мэдээж арьсаа өдөр тутамдаа зохистой хэмжээгээр нь чийгшүүлэх нь манайх шиг хуурай, ширүүн цаг агаартай газар амьдардаг бидэнд нэн шаардлагатай хэдий ч удаан хугацааны туршид хэвийн хэмжээнээс нь хэтрүүлсэн тохиолдолд арьс өөрөө өөрийгөө хэрхэн чийгшүүлдгийг “мартдаг” байна.

Тиймээс гоё сайхан сурталчилгаанд хууртан чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэхээс илүүтэйгээр өдөрт зайлшгүй хэрэглэх шаардлагатай бүтээгдэхүүнийг л хэрэглэж хэвших нь зүйтэй.

2. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА

Хийжүүлсэн ундаа донтуулах аюултай гэдэгт зарим хүмүүс бүр итгэдэггүй гээд бод доо. 350 миллилитрийн хэмжээтэй хийжүүлсэн ундаанд л гэхэд 39 грамм буюу 10 цайны халбагатай тэнцэхүйц сахар агуулагддаг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ийм хэмжээний сахар агуулсан зүйл уух нь тархины таашаалын төвийг идэвхжүүлж, улмаар аз жаргалын допамин дааврыг ялгаруулдаг байна. Тархины энэхүү хэсэг мансууруулах бодис хэрэглэхэд мөн идэвхждэг билээ. Үүнээс гадна кафэйн агуулдаг учир донтуулдаг гэхэд гайхах зүйлгүй. 

Мөн сахаргүй хийжүүлсэн ундааг эрүүл мэнддээ анхаардаг олон сая хүмүүс сонгон хэрэглэдэг. Угтаа бол энэ төрлийн ундаа сахаргүй ч амт оруулах хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг агуулдаг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ийм бодис нь тархинд мөн л илүү ихийг уух хүслийг төрүүлдэг ажээ. 

3. БИЕЭ ШАРАХ

Шарлагын төхөөрөмжөөр буюу хэт ягаан туяагаар биеийн арьсыг борлуулах нь мөн л донтуулах эрсдэлтэй. Энэ аргаар биеэ борлуулсан хүмүүс нарны гэрэлд биеэ борлуулсан хүмүүстэй харьцуулахад илүү ойр давтамжтайгаар биеэ борлуулдаг аж. Мөн шарлагын төхөөрөмж хүнийг стресст ороход ихээхэн нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогджээ.

4. УРУУЛ ӨНГӨЛӨГЧ ТҮРХЭХ

Уруул өнгөлөгч ойр ойрхон түрхэх нь хумсаа мэрэх, үсээ зулгаах зэргийн адилаар зан үйлийн донтолтод тооцогддог. Дийлэнх гоо сайхны мэргэжилтнүүд уруулын будаг түрхэхийн өмнө болон уруул хуурайшсан үед л уруул өнгөлөгчийг түрхэх нь тохиромжтой гэж үздэг байна. 

5. ШҮДЭЭ ЦАЙРУУЛАХ

Шүдээ цайруулах нь мөн л донтуулах эрсдэлтэй бөгөөд үүнийг тодорхойлсон нэршил шинжлэх ухаанд бүртгэгдсэн байдаг аж. Үүнийг bleachorexia гэдэг. 

Та бүхний харсанчлан маш энгийн гэмээр зүйлс ч донтуулах аюултай байдаг. Тиймээс хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнийхээ зааврыг дагаж хэвшээрэй. 

Эх сурвалж: Bright Side

#Эрүүл мэнд #Зөвлөгөө #Донтолт