АНУ-ын өнгөний хүрээлэн “Pantone” ирж буй 2025 онд тренд болох өнгийг нэрлэжээ.
Өнгөний мэргэжилтнүүд ирэх онд тренд болох өнгөөр “Mocha Mousse” буюу “сэтгэлд дулаан, тайван мэдрэмж төрүүлэх зөөлөн бор” өнгийг нэрлэсэн байна.
Энэ өнгө нь кофе, какао, шоколадыг санагдуулах бөгөөд тав тухтай мэдрэмж төрүүлнэ хэмээн тайлбарлажээ.
Жил бүрийн арванхоёрдугаар сард “Pantone” ирэх оны гол өнгийг нэрлэдэг бөгөөд энэ уламжлал 26 дахь удаагаа үргэлжилж байгаа юм.
Мэргэжилтнүүд ирэх оны тренд өнгийг тодорхойлохын тулд загварын шоу, дотоод заслын тренд болон хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг ч судалж үздэг аж.
Хамгийн анх 1999 онд тухайн жилийн тренд өнгөөр "Sky Blue" буюу тэнгэрийн цэнхэр өнгийг нэрлэж байжээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх