Шинэ он гарахад нэг сар ч хүрэхгүй цөөхөн хэдэн хоног үлджээ. Магадгүй та энэ жил эхлэхэд өөртөө тавьсан зорилго, зорилтуудаа биелүүлж чадаагүй байж болох юм. Гэхдээ харамсаж суулгүй шинэ он гарахаас өмнө хийж болох сонирхолтой зүйлс дээр төвлөрвөл илүү үр бүтээмжтэй жил болж үлдэж чадах эсэх нь таны гарт байна. Тиймээс шинэхэн он гарахаас өмнө хийж болох сонирхолтой зүйлсийг таньд санал болгож байна.
Танихгүй нэгэнд жижиг бэлэг өгөх
Иштэй чихэр, аяга халуун уух зүйл дээр “Та энэ жил сайн байсан шүү, амжилт хүсье” зэрэг урмын үг бичин хүмүүсийг баярлуулаарай. Өгч байгаа таньд ч, авч байгаа хүнд ч үнэхээр дүүрэн мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Ойрд холбогдоогүй найзтайгаа холбоо барих
Байнга холбоотой байдаггүй ч гэсэн сэтгэлд ойр найзтайгаа холбоо барьж дотно яриа өрнүүлж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Сайн дурын аянд нэгдэх
Хамгийн дулаахан мэдрэмжийг бэлэглэдэг зүйл бол сайн дурын ажил. Хариу нэхэлгүй тус бол өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт л гэсэн үг. Хийж болох сайн дурын ажлын санаанууд:
Дотны хүндээ бэлэг өгөх
Хайртай дотно хүмүүстээ сэтгэл шингэсэн талархлын захиа, өвөрмөц зурагтай карт, гараар боож бэлдсэн бэлгийг эртнээс бэлдээрэй.
Хайртай хүндээ сэтгэлээ илчлэх
Зориг гаргаад таалагддаг хэн нэгэндээ сэтгэлээ илчлэхийг хичээгээрэй. Дараа нь харамсахгүйн тулд зүгээр л хүлээгээд байлгүй бодсон зүйлээ бага багаар ч гэсэн хэрэгжүүлбэл зүгээр шүү дээ. Тэр хүн тань таны бодлыг уншиж чадахгүй учраас эхний алхмыг хий.
Дурсамжтай зургуудаа угаалгаж хадгалах
2024 он гэх зургийн цомог нээн энэ жилийн хамгийн дурсамжит мөчийг тань гэрчлэх гэрэл зургуудаа хадгалаарай. Одоо үед буцаад биет зургийн цомог тренд болж байгаа учраас хамгийн сэтгэлд тод үлдсэн үеүүдийнхээ зургийг угаалган хадгалаарай.
Өөртөө талархлын захидал бичих
Бусдад гэлтгүй хамгийн ихээр талархах ёстой хүн нь чи өөрөө. Энэ жил сайн, муу гээд ямар ч байсан эерэг талуудаа дүгнээд энэ жилийн өөртөө талархлын захидал бичээрэй.
Гэрээ өмнө жилүүдийнхээс өөрөөр чимэглэх
Шинэ жилийн уур амьсгалыг мэдрээд гэрээ чимэглэх нь жил бүр хийдэг зүйл. Гэхдээ энэ жилийг арай өвөрмөц содон байдлаар чимэх гээд хичээгээд үзээрэй.
Дараа жил хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргах
Зүгээр нэг төлөвлөгөө гаргах бус түүнд хүрэх зорилтуудыг төлөвлө. Магадгүй энэ жил хийнэ гэж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж чадаагүй бол дараа жилийнхээ төлөвлөгөөнд оруулж заавал биелүүлээрэй.
Шинэ жилийн холбогдолтой кино үзэх
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх