"Хүний өөдөөс ч эгц харж чадахаа байлаа"


ССҮТөв | YOLO.MN
2016-11-21

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Нүүрэн дээр гарсан батганаасаа болоод өөртөө маш итгэлгүй болчихлоо

Өмнө нь хүнтэй илэн далангуй байдаг байсан бол одоо хүнтэй юм ярих нь битгий хэл толгойгоо өргөөд ч явж чадахгүй болсон. 16 настай Т...

Сайн байна уу. Намайг Т гэдэг эмэгтэй, 16 настай

Насны онцлог гэдэг зүйлээс болоод би батгаших өвчнөөр шаналж байна. Өчнөөн л эмнэлэгээр явж, эмчид үзүүлж эм тан уулаа. Багасах нь битгий хэл улам л нэмэгдээд байх шиг. Гол асуудал нь би үүнээсээ болоод хүний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй юм. Өмнө нь хүнтэй илэн далангуй байдаг байсан бол одоо хүнтэй юм ярих нь битгий хэл толгойгоо өргөөд ч явж чадахгүй болсон. Өөртөө маш итгэлгүй болсон. Энэ батгашилт угаасаа шилжилтийн нас дуусахаар л алга болох юм шиг байна. Батгатай ч гэсэн хүний өөдөөс харж яриад сурчихмаар байна. Яах вэ, надад туслаач.

Зөвлөгөө: Зөв газраа эмчлүүлэх нь хийх хамгийн зөв үйлдэл байх болно

Ийм байдлаас гарахад сэтгэлийн тэнхээ, тэвчээр хамгийн чухал.
Сэтгэл зүйч И.Тогтуун

Энэ асуудал нь яг сэтгэл зүйн асуудал гэхэд их хэцүү. Маш олон зүйлтэй холбоотой үүсч байгаа учраас тэр л дээ. Ямартай ч өсвөр насныханд элбэг тохиолддог батгаших өвчнөөс болоод сэтгэл гутрал үүсэх боломжтой гэдэг. Яг л чамд тохиолдож байгаа шиг асуудлаас болоод хүмүүстэй харилцах харилцаанд хүртэл өөрчлөлт гарч, өөрийгөө илэрхийлэхээс дургүй болж, эсрэг хүйсний хүнтэй хамт байхаас эвгүйцэж, өөрийгөө голох, олон хүний дунд байхаас татгалзаж эхэлдэг. Ийм байдлаас гарахад сэтгэлийн тэнхээ, тэвчээр хамгийн чухал. Ямартай ч зөв газраа эмчлүүлэх нь хийх хамгийн зөв үйлдэл байх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Асуудал #Problem #ЭрүүлМэнд #Health