Crush-аа өөрийн болгох тал дээр МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН өгч буй 10 зөвлөгөө


YOLO.mn | YOLO.MN
2024-12-03

Хэн нэгэнтэй шинээр харилцаа үүсгэнэ гэдэг амаргүй, ялангуяа өөрт таалагдаж буй хүнтэй. Crush чинь чамайг өөрт нь татагддагийг мэддэггүй бол, мөн өөрийг нь crush-лдаг гэдгээ хэлэхгүйгээр дотносохыг хүсэж байгаа бол мэргэжилтнүүдийн өгсөн дараах зөвлөгөөг хүлээн авна уу.

1. Бяцхан гуйлт гуйх – Түүнээс бяцхан туслалцаа хүсээрэй. Багш руугаа явуулах и-мэйлийн алдааг шалгаж өгөх, хамт дэлгүүр явах гэх мэт. Хэрэв тэр чамд туслахаас татгалзахгүй бол та хоёрын харилцаанд багахан ч гэсэн ирээдүй байна гэсэн үг.

2. Наргианд нь инээ – Хэн нэгэн хүнтэй аз жаргалтай цаг хугацааг хэдий чинээ их өнгөрөөнө, бид тэдэнд төдий чинээгээрээ татагддаг гэдэг. Тиймээс түүний наргианд инээж, өөрөө ч бас хөгжилтэй зүйлс яриарай. Хэрвээ crush чинь үнэхээр “аймшигтай” наргиа хийдэг бол энэ зөвлөгөөг алгасаж болох юм.

3. Сул талаа харуул – Жаахан онцгүй санагдаж магадгүй ч сул талаа бусадтай хуваалцах нь тэдэнд аюулгүй, тайван, дотно мэдрэмж төрүүлдэг гэнэ. Мэдээж инээхэд нүүрэн дээр чинь гарч ирдэг хачин хонхорхой ч юм уу, жижигхэн сул талаа хуваалцахад гэмгүй. Харин эхлээ ч үгүй харилцаагаа төгсгөж, түүнийг үргээх хэмжээний сул талаа хараахан ярих болоогүй шүү.

4. Инстаграмд идэвхтэй байх – Өөрийн хобби, сүүлд явсан аялал зугаалга зэргийнхээ зургийг Инстаграмдаа оруулаарай. Мөн сторидоо түүний сонсох дуртай хөгжим, кино, meme-ийг нийтлээрэй.

5. Хамт аймшгийн кино үзэх – Адреналин даавар зарим тохиолдолд таталцлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, crush-тайгаа хамт аймшгийн кино үзсэнээр түүний биед адреналин даавар ихээр ялгарч, зүрхнийх нь цохилт нэмэгдэж, улмаар чамд татагдах магадлал нь нэмэгддэг гэж үздэг байна.

6. Халуун уух зүйл авч яв – Хачирхалтай сонсогдож магадгүй ч гартаа халуун уух зүйл барьж явдаг хүний хажууд байхад дулаахан мэдрэмж төрдөг нь судалгаагаар батлагдсан байдаг шүү.

7. Хийж буй үйлдлийг нь дуурай – Түүнийг инээж байвал инээ, үсээ оролдож байвал үсээ оролд. Харц тулгарч хийж буй үйлдлийг нь давт. Үүнийг шинжлэх ухаанд “Хамелеоны нөлөө” гэж нэрлэдэг ба өөртэй нь ижилхэн үйлдэл хийж буй нэгний талаар хүн өөрийн эрхгүй эерэг сэтгэгдэлтэй болдог байна.

8. Ойролцоо өнгийн хувцас өмс – Дийлэнх хүмүүсийн хувцасны шүүгээ тогтсон ерөнхий өнгөтэй байдаг. Жишээлбэл, бидний танилууд дунд дандаа хар өнгийн хувцас өмсдөг хүн дор хаяж нэг байдаг. Реппэр Kanye West-ийн “Yeezy” брэндийнх шиг завсрын өнгөөр, аль эсвэл тод неон өнгөө хувцасладаг хүмүүс бий. Тэгвэл crush чинь ямар өнгийн хувцсыг түлхүү өмсөж байгааг ажиглан өөрийн хувцасны шүүгээнд тийм өнгийн хувцаснуудыг нэмээрэй.

9. Ижил төстэй чанараа ол – Бид өөртэйгөө адилхан гэж бодсон хүндээ татагдах хандлагатай байдаг. Цаашлаад энэ төстэй шинж чанар нь тийм ч түгээмэл шинж чанар биш байвал татагдах нь их байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

10. Биед нь хүр, эелдгээр – Хувцсан дээр нь наалдсан зүйлийг авч өгөх, наргианд нь инээхдээ мөрөнд нь зөөлхөн хүрэх зэрэг үйлдлүүд түүний чамд татагдах магадлалыг нэмэгдүүлэх боломжтой гэнэ.

Эх сурвалж: Cosmopolitan

#Зөвлөгөө #Харилцаа