Оддын 2024 оны хамгийн шилдэг загварууд


Т.Онон | YOLO.MN
2024-11-29

2024 онд Victoria’s Secret загварын шоу дахин эхэлсэн нь секси, бараг байхгүй мэт загварууд эргэн ирснийг нотолсон бөгөөд зөвхөн загварын тайзан дээрх моделиуд төдийгүй, Кендалл Женнер, Чарли XCX, Грета Ли зэрэг алдартнууд ч энэ чиг хандлагыг дагажээ.

2024 оны Met Gala-аас эхлээд Грэммигийн шагнал гардуулах ёслол хүртэл олон үйл явдалд алдартнууд нүцгэн стилийн даашинзтайгаар гоёж ирсэн юм. Зарим нь улаан хивсэн дээрээс гадна өдөр тутмын амьдралдаа ч энэ чиг хандлагыг туршиж үзсэн байна.

Байхгүй мэт стилийн хувцаслалтаас зайлсхийсэн зарим алдартнууд (жишээ нь Рианна, Лиза, Тила, Аддисон Рэй) оронд нь дотуур хувцасны загварын уур амьсгалтай хувцаслалт сонгожээ.

2024 оны хамгийн шилдэг, бараг л байхгүй мэт загваруудыг доорх зургуудаас хараарай.

#trend