НЯЦААГЧ: 17, 18 настай оюутнуудын эмзэг байдал, олон асуудлыг "дөрөөлж" олзолж байна


YOLO.mn | YOLO.MN
2024-11-28

Няцаагч талаас ХИС-ийн 4-р курсийн оюутан Т.Эрхэмбаяр: Энэ гэмт хэргийг огт мэдэхгүй хүмүүс бий. Залуу үеийн хүүхдүүд мэдэхгүй байна. Танихгүй хүн ирээд гуяыг минь илбэл зүгээр юм болов уу. Эрүүл харилцаа гэж юу юм бол? Бэлгийн мөлжлөгт өртсөнөө хэрхэн мэдэх вэ? Цаашлаад мэдсэн үедээ яах ёстой вэ?
Нотлогч талаас Х.Түвшинбаяр: Өнөөдөр бид нар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүүхдийн утсыг ашиглалтад оруулсан. Энэ утсыг ашиглалтад оруулснаар маш олон дуудлага ирсэн. Таны хэлж байгаа асуудлыг өөрт нь тулгарлаа гээд хүүхдүүд ханддаг болсон...

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар бидний мэдэхгүй, мэдэхийг хүссэн, мэдэх ёстой олон асуулт байдаг. Эдгээр асуултад хариулт авч болохуйц мэдээллийг нэгтгэсэн “Арвын эсрэг НЭГ” тойргийн мэтгэлцээнийг зохион байгууллаа.

Хүүхэд хамгааллын түншлэлийн кампакт, Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Өөдрөг амьдар, өөрийгөө ургуул” уриатай хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн эсрэг  “Мөрөөдлийнхөө зүг” мэдээллийн аян Монгол орон даяар явагдаж байна.

Энэхүү аяныг АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Дэлхийн зөн Монгол олон улсынбайгууллага хамтран олон нийтэд хүргэж байна.

Аяны хүрээнд бэлгийн мөлжлөг, тэр дундаа насанд хүрээгүй хүн бэлгийн мөлжлөгийн хохирогч болж буй асуудал, энэ чиглэлд хэрэгжүүлж буй төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн болон ТББ хоорондын хамтын ажиллагааны чиглэл, энэ ажилд гарч буй хүндрэл бэрхшээл, алдаа онооны талаар “Нэгийн эсрэг Арав” тойрог мэтгэлцээнийг зохион байгууллаа.

Мэтгэлцээний нотлогч талаас ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Түвшинбаяр, няцаагч талаас “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим”-ын мэтгэлцэх оюутнууд оролцов.

Мэтгэлцээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс хүлээн авч үзнэ үү.

#Мөрөөдлийнхөөзүг #Өөдрөгамьдарөөрийгөөургуул #Мэддэгмэдээлдэгбайя #Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье #Тасланзогсооё #Хамтдаадавантуулъя #Хянамгайбайя