Арваннэгдүгээр сарын нэр хүндийн жагсаалтыг BLACKPINK тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
2024-11-27

Солонгосын Бизнес Судалгааны Институт энэ сарын хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа.

Энэхүү жагсаалтыг аравдугаар сарын 21-нээс эхлэн арваннэгдүгээр сарын 21 хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл, үзэгчдийн сэтгэгдэл зэрэгт дүн шинжилгээ хийж тооцоолон гаргажээ.

BLACKPINK энэ сард брэнд нэр хүндийн индекс нь 304.10 хувиар огцом өссөнөөр 12,846,175 оноотойгоор жагсаалтын эхэнд бичигдлээ.

BLACKPINK-ийн хамгийн их хайлт хийсэн үг нь “Розэ,” “APT,” болон “BLINK” зэрэг үгс байжээ. Мөн эерэг-сөрөг сэтгэгдлийн шинжилгээгээр 93.04 хувийн эерэг үнэлгээ авсан байна.

BTS брэнд нэр хүндийн индекс 8,728,901 болж, өнгөрсөн сараас 252.25 хувиар өссөнөөр жагсаалтын хоёрдугаар байрт орлоо.

IVE 7,892,369 оноотойгоор гуравдугаар байрт жагсаж, аравдугаар сараас хойш 105.08 хувиар өсөлт үзүүлсэн байна.

aespa брэнд нэр хүндийн индекс 7,163,180 болж, өнгөрсөн сараас 72.55 хувиар өссөнөөр дөрөвдүгээр байранд бичигдлээ.

Сүүлд нь, SEVENTEEN 6,196,480 оноотойгоор жагсаалтын тавдугаар байрыг эзэлж, аравдугаар сараас хойш 3.10 хувийн өсөлттэй байлаа.

  1. BLACKPINK
  2. BTS
  3. IVE
  4. aespa
  5. SEVENTEEN
  6. BIGBANG
  7. SHINee
  8. TWS
  9. NMIXX
  10. THE BOYZ
  11. NCT
  12. TWICE
  13. Red Velvet
  14. Stray Kids
  15. FIFTY FIFTY
  16. KISS OF LIFE
  17. BABYMONSTER
  18. EXO
  19. ENHYPEN
  20. LE SSERAFIM
  21. Girls’ Generation
  22. MONSTA X
  23. OH MY GIRL
  24. H1-KEY
  25. ILLIT
  26. ATEEZ
  27. (G)I-DLE
  28. BTOB
  29. TVXQ
  30. STAYC

#BLACKPINK