Зурхайн ордууд салалтыг хэрхэн даван туулдаг вэ?


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2024-11-25

Салалт, сэтгэлийн шарх гэдэг зүйл бидэнд эрт орой хэзээ нэгэн цагт ирэх нь тодорхой шүү дээ. Харин тэрхүү үед хэрхэн даван туулах нь чиний зан араншин, сэтгэл зүйн байдал зэргээс гадна зурхайн ордоос чинь мөн хамаардаг гэдгийг мэдэх үү? 

Тэгвэл энэ удаа зурхайн ордууд салалтын хэрхэн давж гардаг тухай сонирхоорой. 

Хонь 

Хонины ордныхон маш түргэн зантай учир уурыг нь хүргэж, сэтгэлийг нь шархлуулсан хүндээ толгойдоо орсон бүх үгээ юу ч бодолгүй хэлчихдэг бөгөөд түүндээ огтхон ч харамсдаггүй төрлийн хүмүүс байдаг. Тийм ч учраас тэднийг салалттай нүүр тулсан үед хажууд нь байгаад дэмий л болов уу. 

Үхэр

Үхрийн ордныхны сэтгэлийн шарханд цаг хугацаа л хамгийн сайн эмч болж чадна. Найз залуу/охиноосоо салаад удаагүй байхдаа их эмзэг байдаг ч хэдэн долоо хоногийн дараагаас л өөртөө анхаарал тавьж, гунигтай мэдрэмжээсээ салах арга замыг олж эхэлдэг. 

Ихэр

Ихрийн ордныхон сэтгэлийн шархаа хэн нэгэнтэй ярилцах замаар эдгээдэг. Өдрийн аль ч цагт хэн нэгэнтэй, зарим үед бүр салсан найз залуу/охинруугаа салалтынхаа тухай хэзээ ч дуусахгүй мэт мессэж, чат бичиж, утсаар ярих нь тэдний сэтгэлийг өргөх нь элбэг. 

Мэлхий 

Мэлхийн ордныхон салалтын дараа маш их романтик, уянгын кино үзэж хуучин найз залуу/охинтойгоо авахуулсан зургуудаа үзэн уйлж, хэдэн хайрцаг салфетка дуусгасныхаа дараа юу ч болоогүй юм шиг шууд л мартаад бүжиглэдэг төрлийн хүмүүс юм. 

Арслан 

Арслангийн ордныхны салалтын дараах сэтгэл зүйн байдал нь өмнөх хайр дурлалын харилцаа нь хэрхэн дууссантай шууд холбоотой. Хэрэв тэд хуучин найз залуу/охиноо хаясан бол тэр үйл явдлаа бусдад бардамнан ярьж, өөртөө маш итгэлтэй  байдаг. Харин эсрэгээрээ, хаягдсан бол шууд л утсаа шүүрч аваад өөрийгөө ганц бие болсноо зарлаж, салалтын дараа маш сайхан амьдарч буй мэтээр өөрийн цахим сүлжээндээ нийтэлж эхэлнэ. Магадгүй энэ нь тэдний өөртөө итгэлтэй зангаас болдог байх. 

Охин 

Охины ордныхон эхлээд салалтынхаа талаар өөрийн үзэл бодол, зан авираа дээрдүүлэхийг хичээдэг. Мөн хуучин найз залуу/охин нь тэдний хоорондын маргаан, салсан шалтгааныг охины ордныхны буруу гэж хэлбэл тэд өшөө авахыг илүүд үзэж, хуучин найз залуу/охинруугаа өөрт нь ямар байгаа талаар маш урт чат биччихээд л шууд блок хийнэ. Гэвч тэгээд блок хийгээд л алга болохгүй ээ,  үе үе гарч ирээд ахиад л нөгөө чатнуудаа явуулсаар л байна. 

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон маш өөдрөг хүмүүс тул салалтын дараа ч төдийлөн их шаналахгүй л болов уу. Мөн тэд ганцаараа байх дургүй хүмүүс учраас салаад удаагүй ч өөр хэн нэгэнтэй шууд л  харилцаа эхлүүлж ч мэднэ. 

Хилэнц

Хилэнцүүдийн хувьд сэтгэлийн шархаа эдгээж, цааш явах цорын ганц арга зам бол хуучин найз залуу/охиноо амьдралаасаа бүрэн арилгах юм. Өөрөөр хэлбэл, тэд сэтгэлийн хямралаас зайлсхийхийн тулд салсныхаа дараа шууд л өмнөх найз залуу/охиныхоо утасны дугаар, нийгмийн сүлжээн дэх хаягуудыг нь блок хийж, хамт авахуулсан зургуудаа нэгийг ч үлдээлгүй устгадаг.

Нум

Нумын орд бусад ордуудаасаа ганцаараа зэвсэг буюу нум сумтай байдаг шүү дээ. Тэр ч утгаараа тэд салахдаа тэрхүү нум сумаараа хуучин найз залуу/охиныхоо зүрхрүү хурц, ширүүн үгээр шууд л харвадаг ч нэг их удалгүй хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ харамсдаг уян зөөлөн хүмүүс байдаг шүү. 

Матар

Матрын ордныхон эхлээд хайр дурлалын харилцаа нь цааш үргэлжлээгүйд маш их гунигладаг ч хэдэн долоо хоног сайтар эргэцүүлсний эцэст салалттайгаа нүүр тулж,  даван туулж эхэлдэг. Харин даван туулах хугацаандаа хуучин найз залуу/охиныхоо атаархлыг төрүүлэхийн тулд найзуудтайгаа үдшийг зугаатай өнгөрүүлсэн сельфи эсвэл гайхалтай амжилт гаргаснаа цахим сүлжээндээ үргэлж нийтлээд л байх болно доо. 

Хумх 

Хумхын ордныхон өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж цааш урагшилж чаддаг төрлийн хүмүүс учир хайр дурлалын харилцаа нь дууссан ч тэд хуучин найз залуу/охинтойгоо найз хэвээрээ үлдэх нь ховор биш шүү.

Загас

Хосуудын харилцаа муудахад загаснууд эргэж харалгүйгээр л сэлж оддог. Юу гэсэн үг вэ гэвэл, тэд салахдаа хуучин найз залуу/охинтойгоо муудалцахаас илүү гэртээ ганцаараа байж,  сэтгэлийн шархаа эдгээдэг бөгөөд сэтгэл санаа нь дээрдсэн үедээ л найзуудтайгаа уулзаж, хөгжилдөж чаддаг. 

Эх сурвалж: teenVogue

#зурхай #ордны зурхай