Жүжигчин Жун Ү Сун загвар өмсөгч Мүн Га Би-гийн хүүхдийн аав гэдгээ хүлээн зөвшөөрлөө


Т.Онон | YOLO.MN
2024-11-25

Жүжигчин Жун Ү Сун загвар өмсөгч Мүн Га Би-гийн хүүхдийн аав гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Мүн Га Би өөрийн Инстаграм хуудаснаа жирэмслэлт болон хүүхдээ төрүүлсэн талаараа пост оруулсны дараа Dispatch мэдээллийн сайт Жун Ү Сунийг түүний хүүхдийн аав гэдгийг баталжээ.

Тэд анх 2022 онд хувийн арга хэмжээн дээр танилцсан бөгөөд харилцаагаа үргэлжлүүлсээр 2023 оны зургадугаар сард Мүн Га Би жирэмсэн болсон байна. Жун Ү Сун хүүхдийнх нь аав мөн эсэхээ мэдэхийн тулд эцэг мөн болох эсэх шинжилгээ хийлгэж, үүний дараа хүүхдийнхээ санхүүгийн асуудлыг бүрэн хариуцахаа илэрхийлсэн гэж мэдээлж байна.

Мөн тэд ирээдүйн төлөвлөгөөний талаар олон удаа ярилцсан бөгөөд Мүн Га Би гэрлэхийг хүссэн боловч Жун Ү Сун гэрлэхийг зөвшөөрөөгүй нь магадгүй түүний олон нийтийн сүлжээнд пост гаргах шалтгаан болсон байж болзошгүй юм.

Жун Ү Сун хүүхдийнхээ өмнө эцгийн хувьд хариуцлагаа бүрэн хүлээж, чадах бүхнээ хийх болно гэж мэдэгджээ.

1973 онд төрсөн жүжигчин Жун Ү Сун 1994 онд урлагийн ертөнцөд хөл тавьсан бол 1989 онд төрсөн загвар өмсөгч Мүн Га Би 2017 онд телевизийн дэлгэцээр анх гарч байжээ.

#оддын тухай