Ирэх жилийн “Coachella” наадамд Lisa, Jennie, Enhypen нар оролцоно


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-11-22

Жил бүр шинэ өнгө төрх, шинэлэг дуучидтайгаар тоглогддог “Coachella” амьд хөгжмийн наадмын ирэх жилийн тов гарчээ. Тус наадам нь поп, рок, хип хоп, электроник гэх мэт олон төрлийн хөгжмийн урсгалыг хамардаг бөгөөд сүүлийн жилүүдэд к-попын дуучид ихээхэн оролцож байгаа юм.

Энэ жилийн Coachella амьд хөгжмийн наадам нь 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ээс 20 хүртэл хоёр долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд баасан, бямба, ням гарагуудад тоглоно.

Наадмын голлох уран бүтээлчдээр Lady Gaga, Green Day, Post Malone оролцох бөгөөд үүнээс гадна Missy Elliott, Benson Boone, Tyla, Megan Thee Stallion, Zedd, Sam Fender, Junior H зэрэг хөгжмийн төрөл бүрээс төлөөлөх 150 гаруй уран бүтээлчид оролцож байна. Тэр дундаа Lisa, Jennie, Enhypen хамтлаг оролцож буй нь к-попын үнэнч шүтэн бишрэгчдэд аль хэдийн хүлээлт үүсгээд эхэлжээ.

Blackpink хамтлаг 2019 болон 2023 онд уг наадамд хоёр удаа оролцож байсан туршлагатай бөгөөд энэ жил хамтлагийн гишүүд соло уран бүтээлчдээр эргэн ирж буйгаараа онцлогтой. Лиса саяхан өөрийн соло цомгийнхоо “Rockstar”, “New Women”, “Moonlit Floor” гэх дуунуудыг цацсан бөгөөд хэдхэн хоногийн дараа дахин шинэ дуугаа олны хүртээл болгох гэж байна. Тэрээр Coachella-ийн тайзнаа дөрөвдүгээр сарын 11, 18-нд оролцоно. Харин Женнигийн хувьд “Mantra” дуугаа цацаад удаагүй байгаа бөгөөд Coachella-ийн тайзнаа дөрөвдүгээр сарын 13, 20-ны өдрүүдэд оролцох юм.

Мөн HYBE компанийн хөвгүүдийн хамтлаг болох “Enhypen” оролцох юм. “Enhypen” эл наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 12, 19-ны өдрүүдэд оролцож үзүүлбэрээ толилуулах аж.

Эх сурвалж: Coachella

#Coachella #Lisa #Jennie #Enhypen