Өмнө нь "Single’s Inferno" шоуны оролцогч Чой Ши Хунтай үерхэж байгаагаа баталсан дуучин Айли ирэх жил албан ёсоор гэр бүл болохоо зарлалаа.
Өнөөдөр Айлигийн агентлаг A2Z Entertainment түүний гэрлэх тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Агентлагийн мэдэгдэлд:
"Айли ирэх оны 4-р сарын 20-нд Чой Ши Хунтай гэрлэхээр болсон. Чой Ши Хун нь бизнес эрхлэгч бөгөөд өмнө нь жүжигчнээр ажиллаж байсан. Тэд танилынхаа зуучлалаар уулзаж, нэг жилийн турш үерхэж байжээ. Энэ оны 5-р сард тэд харилцан гүн итгэлцэл, хайраараа тулгуурлан гэрлэх шийдвэр гаргаж, хоёр талын гэр бүлүүдийнхээ ерөөлийг авсан. Тэдний харилцаа олон нийтэд ил болсноос хойш дэмжиж, баяр хүргэж байсан бүх фенүүдэд талархаж байна." гэж дурдсан байна.
Мөн агентлаг:
"Айли болон бидний зүгээс түүний уран бүтээлчийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг хичээнэ. Үүнд тайзны тоглолт, цомгийн бэлтгэл, нэвтрүүлгийн оролцоо зэрэг багтана. Тэрээр гэрлэсний дараа илүү төлөвшсөн, хариуцлагатай хандлагаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ амласан." гэж нэмж дурджээ.
Тэр өдөр Айли өөрийн фэн кафе дээр сэтгэлийн захиа бичиж, гэрлэх болсноо хувиасаа зарласан байна.
"Сайн байцгаана уу, би Айли байна.
Өнгөрсөн 12 жилийн турш намайг үргэлж дэмжиж, хайрлаж ирсэн Айлианууддаа (Айлигийн албан ёсны фен клуб) хуваалцахыг хүссэн нэгэн мэдээ байна. Би энэ захиаг чин сэтгэлээсээ, үг бүрээ бодож байж бичиж байна.
Энэ оны эхээр миний үерхэж байгаа тухай мэдээ олон нийтэд гарахад та бүхэн баяр хүргэж, дэмжиж байсан нь надад олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлсэн. Та бүхний дэмжлэг, гайхшрал, заримдаа санаа зовсон мэдрэмжинд би маш их талархсан. Гэхдээ би энэхүү мэдээг эхэлж өөрөө та бүхэнтэйгээ хуваалцаж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Тухайн үед чимээгүй байх шаардлагатай байсан шалтгааныг маань ойлгоно гэж найдаж байна. Өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээсэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна.
22 настайдаа би гэр бүлээ орхиод Солонгост ганцаараа ирсэн. Тэр цагаас хойшхи хугацаанд та бүхний тууштай дэмжлэг, хайр намайг Солонгост амьдрахад дасахад тусалж, ганцаараа байна гэж мэдрүүлэхгүй байсан. Та бүхний намайг хайрлаж, дэмжиж ирсэн хайрын ачаар би "өнөөдрийн би" болж чадсан. Харин одоо би бүх хайраа хуваалцаж болох нэгэнтэй учирсан. Гэр бүлийн ууган охин тул бусдыг байнга халамжилж, өөрийгөө золиосолдог байсан. Харин одоо би өөрийгөө түшиж болох, намайг ойлгож, дэмждэг нэгэнтэй учирсан. Түүний энэрэнгүй, бүхнийг ойлгодог чанарууд надад түүнтэй амьдралаа хуваалцах хүсэл төрүүлсэн. Нэг жилийн үерхлийн дараа бид ирэх оны 4-р сард хуримаа хийхээр шийдсэн.
Дебютээ хийх үедээ болон одоо ч би өөрийгөө олон зүйлд дутагдалтай гэж боддог ч та бүхний хайр, дэмжлэгт хязгааргүй талархаж байна. Энэ сэтгэлийг хэзээ ч мартахгүй, илүү тууштай байдлаар ажиллаж, амьдрахын төлөө хичээнэ. Та бүхэн намайг ирээдүйг үргэлж дэмжинэ гэж найдаж байна, бид аз жаргалтай амьдрах болно гэж амлаж байна. Миний урт захиаг дуустал уншсанд баярлалаа.
—Айли" гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх