Хэдий манай улсад өвөл хүйтэн болдог ч гэлээ өвлийн үзэсгэлэнт цастай орчныг ашиглан дурсамжтай цаг мөчийг хэрэгтэй шүү дээ. Хүйтэн салхи үлээж, цас орон өвлийн улирал ирснээр үерхэлд шинэ туршлага, сэтгэл хөдлөл өгдөг.
Энэ улиралд хамтдаа хийх шинэ, хөгжилтэй зүйлс олон байдаг. Өвлийн улиралд болзон хамтдаа цагийг өнгөрөөх нь дотно холбоо тогтоон шинэ дурсамж бүрдүүлэх том боломж юм. Зөвхөн байдаг л нэг зүйлүүдийг хамтдаа хийгээд байх нь уйтгартай шүү дээ. Тэгвэл танд зориулсан өвөл болзож болох болзооны санаануудыг хүргэж байна.
Спорт тэмцээн үзэх
Өвлийн улиралд харьцангуй их спортын тэмцээнүүд болдог. Жишээлбэл воллейболл, сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд болдог учраас хамтдаа үзэж болох юм. Мөн бусад спортын тэмцээнүүдийг ч сонирхоод очин үзэж болно. Хамтдаа нэг багийг эсвэл хоёулаа өөр өөр багийг дэмжин дурсамжтай цагийг өнгөрөөх нь сайхан санаа юм.
Snowboard-оор хичээллэх
Өвлийн улирлын хамгийн сайхан зүйл нь цасыг ашиглан snowboard-аар гулгах. Хэрвээ гулгаж чаддагүй бол болзож буй хүнээрээ заалгаж эсвэл хамтдаа сурч болно. Гулгаж сурснаар маш гоё мэдрэмжийг өгөх болно гэдэгт итгэлтэй байна.
Цанаар болон чаргаар гулгах
Мөн л цасыг ашиглан цанаар болон чаргаар гулгах нь сайхан санаа. Тэр тусмаа болзонгоо гулгах нь өвлийн улирлыг мартагдашгүй болгоод зогсохгүй дурсамж дүүрэн цагаа өнгөрөөж буй хэрэг юм. Гэхдээ болгоомжтой байх нь чухал шүү.
Жүжиг үзэх
Үргэлж кино үзсэнээс илүүтэй жүжиг, хөгжмийн консерт үзэх нь мартагдашгүй дурсамж болдог. Хамтдаа өөрсдийн сонирхсон сэдэвтэй жүжгийг сонгон тав тухтайгаар үзээрэй. Одоогоор гарч буй жүжгүүд:
Хамтдаа шинэ хоол хийх
Өмнө нь туршиж үзээгүй шинэ хоолны жор хайж үзээд хамтдаа туршаад үзээрэй. Бүтэлгүй болсон ч зүгээр шүү дээ. Дахиад шинэ жор олоод хамтдаа дахин хийж болно.
Бүтээмж өндөр гар урлал
Хамтдаа гараар урлаж болох жижиг, том юу ч хийж болно. Зураг зурах, баримал хийх зэрэг. Эсвэл ороолт нэхэх, шавран урлал гээд нэгэндээ зориулан юм хийн бэлэглэж болох юм. Гол нь хэн нэгний туслалцаа авалгүй өөрсдөө хамтдаа хийнэ гэдэг нь чухал юм.
Амьтны хүрээлэн үзэх
Үргэлж хүйтэнд гадуур яваад байх нь хэцүү учраас амьтны хүрээлэн үзэж болох юм. Одоогоор Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй дараах томоохон амьтны хүрээлэнгүүдийг санал болгож байна.
Өвлийн аялал
Дулаахан өдөр сонгоод дулаан хувцаслаад цэвэр агаарт гараарай. Халуун уух зүйл болон идэх зүйлээ бэлдээд хамтдаа ууланд гарах, хотоос зайдуу газар луу аялаж болох юм.
Халуун шоколад болон кино
Энгийн цаг мөчийг ч болзоо болгох боломжтой. Халуун шоколад нь өвлийн хүйтнийг мартагдуулах төдийгүй, хамтдаа дуртай киноныхоо уур амьсгалд бүрэн орж, инээмсэглэлтэй цагийг бүтээх болно. Энэ нь өвлийн өдрийг хамтдаа өнгөрөөх хамгийн тохиромжтой, сэтгэл ханамжтай болзооны санаа юм.
Галерей үзэх
Галерейд зочилж, урлагийн бүтээлүүдийг ярилцаж, хамтдаа сэтгэл санаагаа сэргээх нь шинэ мэдрэмж төрүүлэх болно. Та хоёрын хооронд илүү гүн гүнзгий, сонирхолтой цаг мөчийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Туслах үүднээс Улаанбаатарт байрлах дараах галерейнүүдийг санал болгож байна.
Өвлийн зураг авалтын нэг өдөр
Өвлийн нарны тусгалд цасаар хучигдсан нэгэн өдөр сэтгэл хөдөлгөм зургууд авах нь сайхан санаа байж болох юм. Олон төрлийн зураг авч болно шүү дээ. Жишээ нь байгалийн зураг авах, өөрсдийн бичлэг, зураг авах, хамтдаа авсан жижиг зүйлсийнхээ зургийг авч хадгалах гэх мэт.
Видео тоглоом тоглох
Өвлийн хүйтэнд гэртээ хамтдаа видео тоглоом тоглох нь хөгжилтэй болзох арга замуудын нэг юм. Хамтдаа тоглоом тоглох нь зөвхөн бүтээлч арга зам төдийгүй, хоорондоо харилцаагаа сайжруулж, хамтдаа өрсөлдөх боломжийг олгодог. Энэ нь мөн хамтран ажиллах, өрсөлдөх, эсвэл зүгээр л сэтгэл ханамжтай цагийг өнгөрүүлэх сайхан санаа юм.
Цасаар тоглох
Өвлийн хүйтэнд хамтдаа цасаар тоглох нь хамгийн хөгжилтэй, сэтгэл хөдлөм болзоонуудын нэг. Цасаар тоглох нь зөвхөн хөгжилтэй биш, хоорондоо илүү ойртох боломжийг олгодог. Цасан хүн хийх, цасаар байлдах зэрэг олон төрлийн тоглоомууд таны харилцаанд инээмсэглэл, хошигнол, болон шинэ дурсамж нэмэх болно.
Номын дэлгүүрээр зочлох
Өвлийн хүйтэн өдөр номын дэлгүүрт хамт зочлох нь тайван мэдрэмжийг өгөх болно. Байнгын чимээ шуугиантай орчноос бага гэсэн холдон бие биенийгээ таньж мэдэх том боломж шүү. Тухайн хүний сонирхож буй номноос ямархуу төрлийн хүнийг нь ч олж болох учраас хамгийн хэрэгтэй болзоонуудын нэг гэж зөвлөж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх