Blackpink хамтлагийн гишүүн, Тайландын гүнж Лиса HBO-ийн “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэгт дүр бүтээж байгаа бөгөөд киноны хэсэг зургууд цахим орчинд цацагджээ. Тэр дундаа Лисагийн “Welcome to the White Lotus in Thailand” гэх зураг цацагдсанаар цахим орчинд viral болж байна. Лиса тус цувралд Mook гэх эмэгтэйн дүрийг бүтээж буй бололтой.
Киноны зураг авалтыг Тайланд улсын Самуй, Пхукет, Бангкок хотод хийж байгаа юм.
Лиса саяхан “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа киноныхоо тухай хуваалцжээ. Тэрээр “Би энэ дүрийг авахдаа бараг л уйлсан гэж бодож байна. Би найз нөхөд, ээж болон ээжийн найзуудтай хамт байсан, гэхдээ шалгаруулалт өгсөн гэдгээ тэдэнд хэлээгүй. Энэ миний анхны жүжиглэх төсөл учраас маш их догдолж бас сандарч байна. Тэгээд би хэдхэн хором баярласны дараа өө хүлээ, хүлээгээрэй би үүнийг яаж хүргэх вэ гэж бодсон” гэжээ.
Хэдийгээр жүжиглэх нь түүний хувьд шинэ зүйл мэт санагдах боловч дууны клипэнд тоглохтой ижилхэн санагдаж байна гэдгийг нэмж хэлэв.
“Энэ бол миний хувьд нэлээд шинэ зүйл. Гэхдээ энэ нь дууны клипний зураг авалттай төстэй юм шиг санагдаж байна. Бас Тайландад зураг авалтаа хийж буй нь улсынхаа үндэс, соёлтой илүү ихээр танилцаж, Тайланд хоол өдөр бүр амтлах боломж олдож байгаад баяртай байна. Энэ киног үзээд хүмүүс Тайландад илүү дурлах юм шиг байна”
Ингээд тэрээр Blackpink хамтлагийн жүжигчнээр дэбют хийж буй гурав дах гишүүн болж байгаа билээ. Өмнө нь Жисү болон Женни нар кинонд тоглож байсан.
Тус цувралын зураг авалт аль хэдийн дууссан бөгөөд HBO-ийн мэдээлснээр 2025 онд гарна гэжээ.
Эх сурвалж: Billboard
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх