T-ara хамтлаг доторх дээрэлхэлт болон энтертайнмент салбарын хүчирхийллийг баталлаа


Т.Онон | YOLO.MN
2024-11-11

T-ara хамтлагийг удирдаж байсан Core Contents Media агентлагийн хуучин ажилтан, Хваёнгийн хамтлаг дотроо дээрэлхүүлж байсан гэх мэдэгдлийг үнэн гэж баталжээ. 

Энэхүү мэдээллийг "A" гэсэн нууц нэртэйгээр олон нийтийн сүлжээнд хуваалцсан бөгөөд T-ara хамтлагийн зарим гишүүд Хваёнгийг дээрэлхэж байсан тухай цуурхал үнэн болохыг дурдсан байна.

"A"-ийн мэдээлснээр, Хваёнгиийн гэр бүлийнх нь нэгэн гишүүн компанийн удирдлагатай ойр байсан учир T-ara хамтлагт орсон бөгөөд энэ нь түүний ур чадвар болон гадаад үзэмжтэй шууд холбоогүй байжээ. Энэ нь бусад гишүүдийн дунд зөрчил, таагүй байдлыг үүсгэсэн байна.

"A" T-ara-ийн анхны гишүүд зөвхөн Хваёнг ч биш, харин дараа нь нэгдсэн Ахрём ч багт зохицож амжилгүй хэцүү байдалд оруулсан хэмээн өгүүлсэн байна. Мөн Хваёнг нэг удаа уйлж байсан ба хамтлагийн гишүүдэд цохиулсан гэж хэлж байсан талаар дурсжээ. Ажилтнууд энэ байдлыг мэдэж байсан ч үл тоосон аж.

"A" мөн энтертайнмент салбарт бие махбодын болон сэтгэл санааны дарамт байнга гардаг талаар дурдсан бөгөөд өөрөө ч ажлын алдаа гаргасан үедээ захиралдаа таягдуулж байсан гэжээ. Үүнийгээ батлахын тулд тухайн үед Core Contents Media-д ажиллаж байсан гэдгээ харуулсан нэрийн хуудсаа хуваалцсан байна.

#T-ara #Hwayoung